”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Элчин сайд Цай Вэньруй Монголын ард түмэнд шинэ оны баярын мэндчилгээ дэвшүүллээ

Элчин сайд Цай Вэньруй Монголын ард түмэнд шинэ оны баярын мэндчилгээ дэвшүүллээ.

Улирч буй оноо үдэж, учран золгох шинэ оноо угтах гэж буйг тохиолдуулан Элчин сайд Цай Вэньруйгийн Монголын ард түмэнд дэвшүүлсэн мэндчилгээг бүрэн эхээр хүргэж байна.

Эрхэм анд нөхдөд энэ өдрийн мэндийг хүргэе. 2021 оноо угтах гэж буйг тохиолдуулан миний бие БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамыг төлөөлөн Монголын ард түмэнд ирж буй шинэ оны баярын мэнд хүргэе.

2020 он бол Хятад, Монгол хоёр улсын хувьд хүнд хэцүү цаг үеийг хамтран даван туулсан он. Ковид-19 бол хүн төрөлхтний нийгэмд тулгарсан нийтлэг сорилт. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Хятад, Монгол хоёр улс дотоодын цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг хэрэгжүүлэхийн зэрэгцээ цар тахалтай тэмцэх явцад харилцан түшилцэж, дэмжилцэж, хоёр улсын эрүүл мэндийн цогц нэгдлийг бүрдүүлэн цар тахалтай тэмцэх хөрш орнуудын үлгэр жишээ загварыг бүтээлээ.

2020 он бол Хятад, Монгол хоёр улс улс төрийн харилцан итгэлцлээ тасралтгүй бэхжүүлсэн он. Энэ оны 2-р сард Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д айлчлал хийсэн билээ. Айлчлалын үеэр Ши Жиньпин дарга болон Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэчян нар түүнтэй тус тус хэлэлцээр хийн хоёр улсын харилцааны цаашдын чиг хандлагыг тодорхойлон, стратегийн харилцан итгэлцлийг бэхжүүлсэн. Мөн 9-р сард Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад явдлын сайд Ван И-гийн Монгол Улсад хийсэн айлчлал амжилттай болсон ба саяхан хоёр улсын Гадаад хэргийн сайд нар дахин утсаар ярилаа. Энэ удаад талууд хоёр улсын төрийн тэргүүн нарын хүрсэн тохиролцоог улам хэрэгжүүлэх, улс төрийн харилцан итгэлцлийг бэхжүүлэх болоод худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг тогтвортой сэргээх талаар цуврал тохиролцоонд хүрсэн нь маш чухал ач холбогдолтой боллоо.

2020 он бол Хятад, Монгол хоёр улсын ажил хэрэгч хамтын ажиллагаа зогсолтгүй үр дүнд хүрсэн он. Хятад бол Монгол Улсын худалдааны хамгийн том түнш бөгөөд хөрөнгө оруулалтын чухал эх үүсвэр. Цар тахлын үед талууд “Ногоон гарц” байгуулсан ба энэ нь хоёр улсын томоохон төслүүд ажил, үйлдвэрлэлээ сэргээх, холбогдох хүмүүсийг нэвтрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэлээ. Хятадын тал Монголын талын хөгжлийн асуудалд өндөр ач холбогдол өгч, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны тогтвортой ахицыг хангахаар Монголын талтай хамтдаа хичээж, Монголын нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжсээр ирсэн.

2020 он бол Хятад, Монгол хоёр улсын ард түмний харилцаа илүү дотно болсон он. Хятадын талын цар тахалтай тэмцэж байх хамгийн хүнд үед Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монголын ард түмнийг төлөөлөн Хятадын талд 30000 хонь хандивлаж буйг мэдэгдэж, Монгол Улсын Засгийн газар, ард иргэд “Мөнхийн хөрш-сэтгэлийн дэм” хандивын аян өрнүүлсэн. Анд нөхрийн энэ нандин сэтгэлийг бид ямагт санаж явах болно. Саяхан Монголд Ковид-19-ын дотоодын тохиолдол гарсантай холбоотойгоор Хятадын Засгийн газар, холбогдох орон нутгийн зүгээс Монголын талд халдвар хамгаалалд зориулж олон удаагийн эд материалын буцалтгүй тусламж үзүүлсэн. БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны зүгээс мөн Монголын Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвд мөнгөн хандив өргөсөн. Хоёр улсын ард түмний харилцаа улам ойр дотно болж буйд бид баяртай байна.

Эрхэм нөхөд өө,

Айл хүний амь нэг, саахалт хүний санаа нэг. Хятад, Монгол хоёр улс нь уламжлалт найрсаг харилцаатай хөрш, Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаатай түншүүд. Хоёр улсын улс төр, худалдаа, эдийн засаг, хүмүүнлэг зэрэг салбар бүрийн харилцаа, хамтын ажиллагаа тасралтгүй хөгжин хоёр улс, хоёр улсын ард түмэнд бодит үр өгөөжийг хүргэсээр байна. 2021 оны хэтийн төлөвөөс хархад бид Монголын талтай харилцдаг харилцаагаа хөрш орнуудын гадаад харилцаан дахь чухал чиглэл болгохоор үргэлжлүүлэн хөгжүүлнэ. Монголын талтай хамтдаа хичээж, өндөр, дээд түвшний айлчлалын давтамжийг хадгалж, язгуур эрх ашиг болон анхаардаг асуудлаа харилцан хүндэлж, худалдаа, эдийн засгийн ажил хэрэгч хамтын ажиллагааг далайцтай дэмжиж, цар тахалтай хамтдаа тэмцэх болно. Шинэ эрин үед Хятад, Монголын найрамдлыг улам тодотгож ирээдүйн хөгжлийн зураглалаа хамтдаа зурж, хамтдаа хичээе.

Хятад, Монголын харилцаа хөгжин дэвшихийг мөн та бүхэнд шинэ оны мэнд хүргэж, эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөе.

Найруулагч:Х.АРВИНТАЛ
Эх сурвалж:БНХАУ-аас Монгол Улсад суугаа элчин сайдын яам
Мэдээ үзсэн:1758
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой