Хятад улсын дарга Ши Жиньпин 01-р сарын 04-нд Холбооны Бүгд Найрамдах Мьянмар улсын тусгаар тогтносны 73 жилийн ойг тохиолдуулан Мьянмарын ерөнхийлөгч Вин Мюнтад баярын цахилгаан илгээлээ.
Ши Жиньпин баярын цахилгаандаа:
Мьянмарын Засгийн газрын удирдлага дор Мьянмарын ард түмэн өөрийн орны бодит байдалд тохирсон хөгжлийн замаар үргэлжлэн замнаж, улс орныхоо сайн сайхан ирээдүйг нээнэ гэдэгт итгэлтэй байна гэжээ.
Ши Жиньпин цохон тэмдэглэхдээ, өнгөрсөн жилийн 01-р сард би ерөнхийлөгч Вин Мюнтын урилгаар Мьянмарт төрийн айлчлал хийж, хоёр орны харилцаа хувь заяаны хамтын цогц байгуулах шинэ цаг эринд орсон юм. Би Хятад, Мьянмарын харилцааг хөгжүүлэхийг дээд хэмжээнд хүндэтгэн үзэж байна. Ерөнхийлөгч Вин Мюнттай хамтдаа хичээж, ахан дүүсийн уламжлалт найрамдлаа бэхжүүлж, гар гараа холбон тахалтай тэмцэж, олон салбар дахь ажил хэрэгч хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, Хятад, Мьянмарын хувь заяаны хамтын цогцын байгуулалтыг тасралтгүй шинэ шатанд гаргахад бэлэн байна гэжээ.