Японы Ерөнхий сайд Ёшихидэ Суга 01-р сарын 04-ний өдөр Ерөнхий сайдын ордонд хийлгэсэн 2021 оны анхны хэвлэлийн бага хуралд:
- Японд цар тахлын нөхцөл байдал хүнд байгаа хэдий ч энэ зун Токиогийн Олимп, Параолимпийн наадмыг зохион байгуулахаар хатуу шийдэж байна.
Коронавирусийн халдвараас сэргийлэх шаардлагатай бүх арга хэмжээг хэрэгжүүлнэ. Олимпийг зохион байгуулах нь цар тахлыг ялан давахын бэлгэ тэмдэг юм. Дэлхий нийтэд хүсэл тэмүүлэл, гэрэл гэгээг авчирна гэж Ёшихидэ Суга хэлэв.
Мөн өдөр Японы Олимпийн хорооны дарга Ясухиро Ямашита "Токио Шимбун" сонинд өгсөн ярилцлагадаа:
- Токиогийн Олимпийн хэлбэр өөрчлөгдөж, үзэгчгүй байх магадлалтай. Гэхдээ тэд дэлхийн орнуудын тамирчдад Токиод өрсөлдөх боломжийг олгохын тулд чадахын хэрээр зүтгэнэ гэж хэлсэн байна.
Олон нийтийн дунд явуулсан санал асуулгаар япончуудын олимпийн наадмыг дэмжих хэмжээ дор байгаа тухайд Ясухиро Ямашита:
- Өнөөгийн нөхцөлд хүмүүс санаа зовох нь ойлгомжтой. Токио Лондон, Рио шиг байж чадахгүй. Олимпийн наадмын хэлбэр өөрчлөгдөнө. Үзэгчгүй мөртлөө тамирчид болон үзэгчид хооронд харилцах боломжгүй байх магадлалтай гэж хэллээ.