”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Элсэн нутгийн “Заг мод” гэж хүндлэгдсэн бүсгүй

Элсэн нутгийн төрийн шагналт бүсгүй Баохуа

Өвөр Монголын Алшаа аймгийн Баруун хошууны элсэн говьд “Заг мод” хэмээгдсэн нэгэн бүсгүй амьдардаг. 20 гаруй жилийн турш тэрээр шантралгүй тэмцэж хүнд бэрхийг сөрөн урагшлах хатан зориг өвөрлөж, говь нутагт үндэс хатгаж, ажилч хөдөлмөрч хүч хөлсөөрөө Бадайн Жаран элсний хөвөөгөөр 100 мянган мү талбайг ойжуулсан байна. Энэ бүсгүйг Баохуа гэдэг. Тэрээр Алшаа аймгийн Баруун хошууны Мандал сумын Хоёр Худаг багийн намын гишүүн.

2000 онд Баохуагийн гэр бүлийг багтаасан 80 гаруй айл өрх нь хошууныхаа Засгийн газрын зааврын дагуу хамтдаа Мандал сумын Шалын Худагт нүүн ирэв. Тухайн үед Шалын Худагт жил туж салхилан, өглөөний цацсан тариан үр нь орой болоход хийсээд алга болно. Үндэснээсээ бултайсан тариан чих нь үндсээрээ сугараад алга болно. Элс салхинд цохигдон, нүүн ирсэн олонх айл өрхийн тариан газар нь хүнд хэцүү хохиролд хүрч, зарим тариачин айл нь өөрийн өртгөө ч олж чадахгүй хэцүү байдалд оржээ. Орлого нь зарлагдаа хүрэхгүй болсноор нүүж ирсэн 80 гаруй айл өрхийн олонх нь буцсаар 10 гаруй айл үлдэв. Салхи даган ухрах уу? Салхи сөрөн урагшлах уу? Монгол бүсгүй Баохуа элсэн цөлийн гүн дэх заг мод шиг өөрөө хүчирхэгжин хүчлэн чармайх мэргэн сонголт хийлээ.

Баохуа нөхрийн хамт хүрзээ үүрэн элсэнд орж, заг мод тарьж элсэн цөлийг өөрчлөхөөр зориг шулууджээ. Нэлээд олон заг модны чих худалдан авч, элс шуургатай хатуужилтай орчинг тэсвэрлэн, өдөр өдөр үнэгэн харанхуйгаар босон үдшийн бүрий болтол ажилладаг байлаа.

Заг мод тарих нь өөрийн гарах замаа хайж буй төдийгүй багийн иргэдийн хүсэл мөрөөдөл болж, шүдээ зуун тасралгүй баримталбал амжилт олж чадна хэмээн Баохуа бодлоо. Цөхрөлгүй чармайн ганд тэсвэртэй, хүйтэнд даацтай, салхи элсийг сөрж чаддаг заг мод нь Баохуаг хөсөрдүүлсэнгүй. Тэнгэр тулам элс шуурганд ч амилан ургаж, элсэн нутаг нь аажмаар ногоон өнгөөр хучигдлаа. Энэ нь Баохуад илтэл, багийн иргэдэд хүсэл төрүүллээ. Баохуа ч заг мод тарих урам зоригтой болж, хэдхэн мү тарьж байгаад 190 мянган мү талбай хүртэл өргөтгөн тэлж, элсэн цөлийг ногоон бүрд болгон өөрчилж, түүнийг “заг модон бүсгүй” хэмээн дотночлон дуудах болсон байлаа.

Заг мод нь ой шугай болж салхи шуургыг хашиж чадсан боловч эдийн засгийн талд орлого болж чадаагүй байлаа. “Хэрэв эдийн засгийн талд орлоготой болох юм бол илүү олон хүнийг татаж чадна” хэмээн Баохуа заг модны үндэсний хэсэгт цагаан гоёо залгахыг бодож олжээ. 2003 онд Баохуа заг модны үндэсний хэсэгт цагаан гоёо тарьж туршсанаар амжилт олсон байна. Тэрээр 300 мү талбай цагаан гоёо тарин 30 мянган юанийн орлого олжээ.

Баохуагийн амжилт нь багийн иргэдийг заг мод зайлан цагаан гоёо тарих урмыг нэмэгдүүлэв. Одоогоор багийн айлын ойжуулсан талбай 500 мянган мү талбайд хүрч, 80 мянган мү талбай цагаан гоёо тарьж, айл бүрийн жилийн орлого нь 20-30 мянган юань болж нэмэгдэв. Заг модны ой нь ногоон банк болж, Баохуа ч багийн малчдын орлогоо нэмэгдүүлэх баяжих замын дагуулагч болов. Баохуа илүү холыг харан, шинийг санаачлан, багийн иргэдээ уриалан хамтдаа баяжих шинэ төсөв төлөвлөгөө гаргалаа.

2012 онд Баохуа олон түмнийг дайчлан Алшаа Баруун хошууны Мандалын бордооны ямааны хоршоо байгуулав. Баохуа 100 ишиг худалдан авч 3 айл өрхөд хуваан өгч, зөвхөн өөрийн өртгийг нь авч, бусад орлогыг нь тэжээсэн айлд өгчээ. Түүний удирдлагаар иргэд улаан гоёогоор гол тэжээл бордоо болгон гахай, хонь, ямаа тэжээж, зах зээлийн анхаарлыг татаж, маш хурдан ашиг орлоготой болов.

Аж ахуйн нэгжийн онцлогтой тэжээн үржүүлэх хөгжлийн талд амьд чанар ба дайчлах чанарыг бүрэн харуулж, Баохуа Алшаа Баруун хошууны Мандал сумын Ногоон бүрд элсэн өвсний аж үйлдвэрийн ерөнхий тэжээн үржүүлэх компанийг бүртгүүлэн байгуулав. Тэжээн үржүүлэх суурин газар нь 10 хашаа саравч, өвсний агуулахтай болж жилд 5000 гахай, ямаа тэжээх боломжтой болсон байна. Мөн аж үйлдвэрийн хүрээ цараа тэлж, хүйтэн агуулах, боловсруулах үйлдвэр, даршуулах зойр, ариутгах тасгийг иж бүрэн болгожээ.

2017 онд Баохуа “Суурин газар+хоршоо+тариачин айл+компани” хэмээх загварын дагуу тахиа тэжээх хоршоог байгуулан 2018 онд албан ёсоор ашиглалтад оруулав. Хоршоо нь Гуанжүөгээс шилдэг үүлдрийн нутгийн тахиа оруулан, айл өрх бүр 5000 юанийн хувь оруулж, жилийн эцэст орлогоо хуваах хэлбэрээр ажиллуулсан байна. Түүний дагуу амьдрал ядуу буурай 3 айл ядуурлаас гарав. Одоогоор тахиа тэжээх талбайд 18 хүн хувь орж, 100 мянган юанийн цэвэр орлоготой болов. Баохуагийн шаргуу хичээл зүтгэл нь олон хүнийг шар элснээс алт малтан, байгаль орчноо ногооруулсны дүнд орлогоо нэмэгдүүлсэн байна.

Аз жаргал нь хичээл зүтгэлээс ирдэг. Баохуа хатуу хүндийг тэсвэрлэн, шаргуу хатуужилтай тэмцэж, бүсгүйчүүдийн үлгэр дуурайл болжээ. Сүүлийн жилүүдэд Баохуа Хятад улсын “Ногоон байгууламжийн хөдөлмөрийн жишээч”, ӨЗО, аймаг, хошуу гурван зэрэглэлийн “Мартын найман”-ы улаан тугчаар шалгарч, саяхан “Бүх Хятадын хөдөлмөрийн жишээч”-ээр шалгарч, улсын умардын экологийн аюулгүй байдлыг батлах сахин хамгаалагч болохоор үргэлжлүүлэн хичээсээр байна.

Зохиогч:Хань Линлин
Найруулагч:Х.АРВИНТАЛ
Эх сурвалж:ӨМӨС
Мэдээ үзсэн:486
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой