Гүйжөү мужийн Биже хотод Хятадын үндэстний цөөнхийн нэг болох Мяочуудын үндэстний уламжлалт хувцасны үйлдвэр бий. Сар шинийн баяр дөхөхийг дагаад тухайн үйлдвэрийн захиалга ч их болжээ. Үндэстний онцлог хувцасны үйлдвэр эрхлэлт нь тухайн хотын брэнд юм.
Сүүлийн жилүүдэд орон нутгийн засаг захиргаа Мяочуудын үндэстний онцлогийг харуулсан хувцас үйлдвэрлэлтийг дэмжин, мэргэжлийн сургалт зохион байгуулж, үйлдвэр байгуулахад нь тусалжээ. Биже хотын Мяочуудын үндэстний уламжлалт хувцасны үйлдвэрлэл нь тухайн бүс нутгийн ядуурлыг бууруулахад чухал амжилт гаргаад зогсохгүй чинээлэг болох нэгэн гарц болоод байна.