”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Хөх мөрний эдийн засгийн бүс илүү нээлттэй болов

Хөх мөрний эдийн засгийн бүс илүү нээлттэй болж экологи хамгаалалтад чухал өөрчлөлт гарав.

Хятад улсын дарга Ши Жиньпин 01-р сарын 05-нд “Хөх мөрний эдийн засгийн бүсийн хөгжлийг ахиулах тухай ажлын семинар”-ыг даргалж, чухал үг хэлжээ. Сүүлийн таван жилийн турш Хөх мөрний эдийн засгийн бүсэд хамрагдсан мөрөн дагуу 11 муж, хот болон холбогдох яам хороод экологийг сэргэлт, хамгаалалтын ажилд түлхүү анхаарал хандуулснаар эдийн засаг, нийгмийн ногоон хөгжлийг ахиулж, экологи хамгаалалтад чухал өөрчлөлт хувиралт гарсан тухай Хятадын Төв Радио Телевизийн сурвалжлагч Ли Линий ирүүлсэн мэдээллийг хүлээн авч сонсоно уу.

Нинбө хот нь Хөх мөрний эдийн засгийн бүсийн “нүд” болох зорилт дэвшүүлэн ажиллаж байгаа юм. Тус хотын Жөүшань гарам дээр ажилчид контейнер ачиж буулган, маш яаралтай ажилладаг бол энд 24 цагт 33 мянган стандарт контейнер ачиж буулгадаг юм. Жөүшань гармын “Бэйлүн” нэртэй контейнерын 3-р ХК-ийн хариуцлагатан Рэнь Чэнган хэлэхдээ,“Одоохон манай ачиж буулгах талбай дээр хоосон контейнер хоёр хоногоос илүү байж чадахгүй. Захиалга маш их байна. Өнгөрсөнд хоосон контейнерыг 4-5 хоног байлаа. Одоо захиалга ихсэж, маш их оочер үүсээд байна”гэжээ.

2020 оны 12-р сарын 21-ний өглөөний байдлаар, Жөүшэнь гармын бүтэн жилийн контейнер ачиж буулгасан хэмжээ 28 сая стандарт контейнерыг давж, шинэ рекорд тогтоосон бөгөөд ачиж буулгасан хэмжээ нь 110 сая тонныг давсан дэлхийн хамгийн том усан гарам болсон байна.

Хөх мөрний эдийн засгийн бүс нь өдгөө нэгэнт Хятад улсдаа эдийн засгийн өсөлтийн хамгийн их нөөц боломжтой бүсүүдийн нэг болоод байна. Тоо баримтын дагуу, уг бүсийн эдийн засгийн хэмжээ нь үндэсний нийт хэмжээний 42.3%-г эзэлдэг байсан бол 2019 онд 46.5% болон нэмэгдэж, 2020 оны эхний гурван улиралд бүр ч 46.6% болсон байна. Шинэ тулгар хөгжиж буй ажил төрлийн салбарын гүйцэтгэх үүрэг улам ил тод болов. Тодруулбал, электрон мэдээ мэдээлэл, тоног төхөөрөмж үйлдвэрлэж угсрах зэрэг ажил төрлийн салбар нь үндэсний нийт хэмжээний 50 гаруй хувийг эзлэх болов. Хятадын Хөгжил өөрчлөлтийн үндэсний хорооны Дэд бүтцийн хөгжлийн газрын дарга Лүө Гүөсань танилцуулахдаа, сүүлийн таван жилд Хөх мөрний эдийн засгийн бүсийн гадаадад нээлттэй байх түвшин ихээр дээшилсэн гэжээ.

Тэрээр "Хөх мөрний эдийн засгийн бүс болон “бүс ба зам”-ын бүтээн байгуулалт нь маш өндөр түвшинд уялдан нэгдэж, Шанхай хотын Яншань гармын 4-р үе шатны төслөөр дэлхийн хамгийн том цар хүрээ бүхий, бүрэн автоматажсан контейнер ачиж буулгах гармыг байгуулж, Нинбөгийн Жөүшань гарам нь 110 сая тонн ачаа бараа ачиж буулгасан дэлхийн 1-р том усан гарам болж, Хятад-Европын галт тэрэгний 30 гаруй маршрут, цуваа ажиллуулаад байна. Баруун бүс дэх тэнгис, хуурайн нэгдсэн шинэ гарц маш шуурхай бүрдэн тогтнож байна. 2016 оноос хойш Хөм мөрний эдийн засгийн бүсэд чөлөөт худалдааны 8 бүс, татварын хөнгөлөлтийн ерөнхийлсөн 24 бүс шинээр байгуулагдсан бол 2019 онд бараа бүтээгдэхүүний импорт, экспортын худалдааны нийт хэмжээ 2 их наяд ам долларыг давсан байна" гэжээ.

Өнөөдөр Хөх мөрний эдийн засгийн бүсийн ачаа тээвэрлэлтийн ерөнхийлсөн том гарцын бүтээн байгуулалт маш шуурхай явагдаж байна. 2020 оны 11-р сар хүртэл уг бүсийн ердийн төмөр замын нийт урт 43.7 мянган километр, хурдны төмөр замын нийт урт 15.4 мянган километрт хүрснийг 2015 оныхтой харьцуулахад тусбүр 9120 километр, 7824 километрээр нэмэгджээ. Мөн хурдны авто замын нийт урт 63.7 мянган километрт хүрсэн нь 2015 оныхоос 15.5 мянган километрээр нэмэгдсэн байна.

Тэгвэл энд онцлон дурдууштай нь өнгөрсөн таван жилийн турш Хөх мөрний эдийн засгийн бүсийн экологи хамгаалалтад томоохон чухал өөрчлөлт хувиралтууд гарчээ. Энэ тухай Лүө Гүөсань хэлэхдээ,“Хөх мөрний усны чанарт илт өөрчлөлт гарсан. 2018 онд мөрний усны 82.3 хувь нь чанар сайтайд тооцогддог байсан бол 2019 он гэхэд 91.7 хувь, 2020 оны 01-р сарын 11 гэхэд 96.3 хувьд хүрч, 2020 онд анх удаа Ⅴ зэрэглэлийн усны нөөцгүй боллоо”гэжээ.

Үүнээс гадна, Хөх мөрний эдийн засгийн бүсийн хот суурины амьжиргааны бохир ус, хог хаягдлыг цэвэрлэх чадамж илт дээшилж, бохирдуулалт ихтэй, эрчим хүч ихээр хорогдуулдаг олон аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоож, оронд нь эрчим хүчний хэмнэлттэй, бохирдуулалт багатай аж ахуйн нэгжүүдийг байгуулжээ. Хөх мөрний урсгалд “Арван жилийн турш загас агнуурын ажиллагааг хориглох тогтоол”-ыг бүх талаар хэрэгжүүлж, биологийн олон янз байдлын доройтлыг хазаарлаж эхэлснээр “Инээмсэглэлийн дагина” гэгдсэн Хөх мөрний голын далайн гахайн тоо ирэх тусмаа олширсон байна. Хятадын Шинжлэх ухааны академийн Үхань дахь Гидробиологийн хүрээлэнгийн доктор Ван Лиминь хэлэхдээ, "Голын далай гахай бол Хөх мөрний экологийн системийн хамгийн чухал, хамгийн төлөөлөх чанартай амьтан, мөн ч экологийн чухал шалгуур байж, Хөх мөрний экологийн систем хир эрүүл тогтвортой байгааг шууд тусган харуулдаг. Сүүлийн хэдэн жил Хөх мөрний голын далайн гахайн тоо тогтвортой нэмэгдэж байгаа нь манай нийгэм нийтээрээ экологио хамгаалах үзэл ухамсар дээшилж байгааг нэг хэмжээндээ тусган харуулж байгаа юм. Үүнд маш баяртай байна”гэжээ.

Найруулагч:.
Эх сурвалж:http://mongol.cri.cn
Мэдээ үзсэн:400
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой