Нэг ширхэг өндөг идсэнээр та 77 калори, 6 гр уураг, 5 гр эрүүл өөх тос биедээ шингээж авдаг байна.
Хүний нас хөгшрөх тусам хараа мууддаг билээ. Үүнд нөлөөлдөг хэд хэдэн тэжээл байдаг. Тэдгээрийн хоёр нь болох Лютеин, Зеаксантин өндөгний шард их хэмжээгээр агуулагддаг байна. Эдгээр хүчирхэг антиоксдантууд нүдний хараанд хараа муудах процессыг эсэргүүцдэг.
Өндгөн дээрээ өөрийн дуртай төрөл бүрийн хүнсний ногоог нэмээд амтат омлет бэлтгэж болно. Улаан лооль, мөөг, хулуу, бага зэрэг бяслаг нэмэхэд л амттай Англи маягийн өглөөний цай бэлэн болно.