”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Малчин айлын мал аж ахуйн сайн чанартай хөгжил

Малчин айлын мал аж ахуйн сайн чанартай хөгжил.

 - Хөх өвсний тэжээлт мал сүрэг үржүүлсэн нь хүүхдүүддээ ямар ч бохирдолгүй цэвэр, чанартай мах болон сүүн бүтээгдэхүүн хэрэглүүлэх гэсэн гэж ӨМӨЗО-ы Шилийнгол аймгийн Авга хошууны Хонгоргол суурингийн Баянхонгор багийн малчин Билэгбаатар танилцууллаа.

Тэрээр энэ зорилгынхоо тулд өвөл, хаврын улиралд ч малдаа нарийн тэжээл бордоо өгдөггүй, тарилга хийдэггүй, хорхой туудаггүй ч үхэр малласан хорин жилийн хугацаанд мал сүргийнхээ өнөр өсөлт, тарга тэвээргийг ч сайн хангаж, орлогоо нэмэгдүүлэн чинээлэг амьдралтай болсон байна.

        Мал аж ахуйг хөгжүүлж, малын чанарыг батлахад малдаа заавал нарийн тэжээл хэрэглэх шаардлагатай. Өнөөдөр Билэгбаатарын энэ “Этгээд хийдэл” хүмүүс итгэмээргүй. Харин тэрээр 2000 оноос зөвхөн хөх өвсөн тэжээлт үхэр маллах болон нутаг бэлчээрийнхээ байгаль орчныг хамгаалах ажлыг хийж эхлүүлсэн юм. Тэрээр эхлээд нутгийн үхрийн үүлдрээ шилдэг болгохын зэрэгцээ хоёр үхэр маллах боломжтой бэлчээрийн даац дээр нэг үхэр маллахыг санаачилжээ. Дараа нь өвсний ургац болон төрөл зүйлийг нь хамгаалахын тулд нэг наст ургацыг гүйцэд байхыг батлах, үрт ургамал үр суугаад боловсорсон хойно мал оруулах зэрэг аргаар малаа үржүүлсэн юм. Ийнхүү мал болон бэлчээрийн тэнцвэрийг батлан, олон жилийн турш байгаль орчноо хамгаалахыг чухалд үзсэний хариуд түүний нутгийн ургамлын бүрхэц нягт, газрын чийг жил ирэх тусам сайжирч, ургамлын олон янз байдлыг хамгаалж чадсан байна. Өнөөдөр Билэгбаатарын бэлчээрт мойл, яргай, торлог, шар бургас, бор бургас, улаан бургас, хайлаас зэрэг ,өвсний ургамлын төрлөөс агь , хиаг, зээргэнэ, арц, зүлэг, соль, цулхир зэрэг олон төрлийн ургамлууд байдаг болжээ.        

        Ийм сайн бэлчээр болон өвсний нөөцөд өвөлжиж хаваржсан үхэрт шим тэжээл дутагдах, элдэв гэм тахал тусах, тарга тэвээргэ муудах байдал гарахгүй. Өвлийн хүйтэнд ч мал нь бэлчээртээ байж, ахуйдаа зохицдог болохоор жилдээ ид хүйтний дундуур хэдэн хэнз тугалтай үнээ, тугаллах ойртсон үнээгээ хотондоо ойртуулж өвсөлж ажиглахаас өөр ажил алга. 03-р сарын хорьд хүрч, цас ханзрахад эдгээр үхэр дахиад бэлчээрээ түшээд явчихдаг. Зун намартаа голын дэнжийн зүлгэн бэлчээр дагуулан маллаж тарга авахуулдаг. Билэгбаатарын олон жилийн турш ингэж малласнаас түүний үхэр олон төрлийн эмт ургамалтай бэлчээртээ идээшиж, байгаль орчиндоо дасан зохицох чадвар чанга  болж, дархлаа сайтай өндөр чанар бүхий мал болж чадсан.

   Билэгбаатарын энэхщ малжлын хэв загвар нь нэгт нутаг нь уужим, хоёрт нутаг бэлчээрээ сайн хамгаалсан байх, гуравт орон нутагтаа зохицсон үхрээ маллаж буй зэрэг үндсэн нөхцөлүүдэд суурилсан байдаг. Үүнд байгаль орчноо амь амьдралтайгаа холбон хайрлаж, ургамлын бүрхэцийг хамгаалж чадсан нь тус мал аж ахуйн аргын гол цөм. Ингэж ургац, өтгөн, чанар сайтай бэлчээрийг малдаа хангаж, үхрийн сүрэгтээ нарийн бордоо нөхвөрлөх шаардлагагүй болсноор мал аж ахуй эрхлэх өөрийн өртөг бага болж, 1200 мү хадлангийн нутгаасаа өвс оруулах, тугалын гэдэс өвдвөл хэрэглэж мэдэх эм авах зэрэг бага сага зардал нь 20 мянган юаниас давахгүй байдаг. Малын гаргалтын талаар жилдээ тугал худалдах, хижээл насны үнээгээ идэшний чиглэлээр  зардаг. Ингэвэл жилийн ганц үхэр зарсан орлого нь 500-600 манган юаньд хүрдэг билээ. Билэгбаатар:

- Миний энэ мал аж ахуй эрхлэх арга зам тэр болгон малчин айл бүрт зохицох зөв арга зам гэж хэлж чадахгүй. Үүнийг биелүүлэхэд нутаг бэлчээрийн нөхцөл гол шалтгаан болдог. Гэхдээ үүнийг чанар сайтай биелүүлэхэд заавал нутаг бэлчээрийн эко орчноо юунаас ч чухалд үзэхэд үндэслэдэг. Бэлчээрээ сайжруулсан нөхцөлд бид энэхүү аргаар ажиллах нь тийм ч бэрхшээлтэй  асуудал биш. Ингэвэл бид сая жинхэнэ бохирдолгүй хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч болж, ирээдүйд бохирдолгүй цэвэр сүү, махны барааны тэмдгийг бий болгон маш өндөр амжилтад хүрч, орлогоо улам нэмэгдүүлж чадахад бат итгэлтэй гэж хэллээ.

Зохиогч:СОДБИЛЭГ,САРААНА
Найруулагч:Б.АРИУХАН
Эх сурвалж:ШИЛИЙНГОЛЫН СОНИН
Мэдээ үзсэн:642
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой