”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

“Цэрэг дарга”-ын зүтгэл

“Цэрэг дарга”-ын зүтгэл

Өвөр Монголын Шилийнгол аймгийн Хөвөөт шар хошууны Богдын гол сумын Хоньчин Хашаат багийн намын хэсгийн дарга, багийн дарга Шинэбаатарыг бүгд “малчдаа боддог сайн дарга” хэмээн дотночлон дууддаг.

Шинэбаатар 1989 онд цэргийн албанд мордож, 1992 онд цэргээс халагдан нутаг буцан малаа малласан бөгөөд 1996 онд багийн даргаар сонгогдов. Шинэбаатар шинэ хөгжлийг хайн, багийн хамтын эдийн засгийг хөгжүүлэхэд илүү анхаарал хандуулан, багийнхаа хараанд буй Улаан нуурыг ашиглан загас, наймалж, аялал жуулчлалын бизнесийг хөгжүүлсэн байна. Мөн хамтын эдийн засгийн хөгжлийн төслийг авч цахар хонь маллах, машин төхөөрөмжийн үйлчилгээ үзүүлэх, өвс тарих, эд хөрөнгөө түрээслүүлэх зэрэг аргаар аж үйлдвэрийг хөгжүүлэн, хамтын эдийн засгийн хөгжлийн арга замыг өргөтгөж, 2019 онд багийн хамтын эдийн засгийн орлого нь 73 мянган юаньд хүрсэн байна.

Хамтын эдийн засгийн сайжрахыг дагаад ахмадуудад өндөр насны даатгал олгох, сурагчдад сургалтын тэтгэлэг олгох, эмэгтэйчүүдэд эрүүл мэндийн шинжилгээ хийх, малчдын эм эмнэлгийн даатгалын төлбөрийг орлон төлөх, амьдрал ядуу буурай иргэдийг дэмжих зэрэг ажлыг эрчимтэй хийж, хөдөө орон нутгийн намын зохион байгуулалтын зохион байгуулах хүч ба эв нэгдлийн хүчийг дээшлүүлэн, малчин түмэнд бодит ашиг хүртээв.
Багийн намын хэсэг, иргэдийн зөвлөлөөс хөдөө орон нутгийн суурь төхөөрөмжийн бүтээн байгуулалтыг сайжруулахыг чухалд үзэн, 44 айл өрхийн нурах аюултай байшинг засан шинэчилж, малын 91 хашаа саравчийг шинээр байгуулж, 9 километр урт хатуу хучилттай зам засаж, 34 айл өрхөд түгээгүүрийн ус оруулж, малчдын үйлдвэрлэл амьдралын нөхцөлийг сайжруулав. 2016 онд Шинэбаатар Хоньчин Хашаат багтаа нэг сая юанийн “ухаалаг баг” хэмээх төслийг авч, авто машинаар малаа услах, удирдлагатай машиныг ашиглан мал тэжээх зэрэг ухаалаг машин төхөөрөмжийг хэрэглэн шинжлэх ухаан мэргэжлийн дэвшлийн үр ашгийг малчдад эдлүүлжээ.

Ядуурлаас ангижруулах ажил эхэлснээс хойш Хоньчин Хашаат багийн 10 айл өрх амьдрал ядуу буурайгаар бүртгүүлсэн байна. Шинэбаатар багийн намын хэсэг, иргэдийн зөвлөлийн гишүүд ба багт ажиллаж буй хүмүүстэй хамтран амьдрал ядуу буурай айл өрхүүдээр орж тэдний ядуурсан шалтгааныг хайж, чиглэлт чанартайгаар дэмжих арга хэмжээ авч, ядуурлаас ангижруулах бодлогыг бүх талд хэрэгжүүлсэн байна. Ядуурлаас ангижруулах ажлын явцад Шинэбаатар болон багийн намын хэсэг, иргэдийн зөвлөл нь амьдрал ядуу буурай иргэдэд “урам зориг хайрлах”-аар гол болгон, амьдрал ядуу буурай иргэдийн ухамсрыг дээшлүүлэн, ажил эрхлэх сургалт явуулж, малчдаа зохион байгуулан өөр бүс нутгаар явж туршлага судлуулжээ. Өвчний улмаас амьдрал ядуурсан Эрдэмт багаас өгсөн хэдэн малаа маллахын дээр Хөхнуур мужид бяруу зарж 160 мянган юанийн орлого олж, ядуурлаас гарсан бөгөөд түүнтэй адил амьдрал ядуу буурай 10 айл өрх ядуурлаас ангижирсан байна.
Шинэбаатар Шилийнгол аймгийн багийн намын зохион байгуулалтын намын хэсгийн  шилдэг дарга, Шилийнгол аймгийн шилдэг намын гишүүн, Өвөр Монголын намын шилдэг ажилтан, хошууныхаа ардын төлөөлөгчөөр дөрвөн удаа дараалан сонгогдож байсан бол саяхан Өвөр Монголын цэргээс халагдсан хамгийн сайхан хүнээр сонгогджээ.
- Цэрэг хүний ёс журмаа үргэлжлүүлэн баримталж, уг санаагаа үл мартан, үүрэг хариуцлагаа баттай ухамсарлаж, хөдөө орон нутгийг хөгжүүлэх “түрүүч” болж, малчдаа уриалан аз жаргалтай, сайн сайхан амьдралыг цогцлон байгуулахаар хичээнэ хэмээн ярилаа.

Зохиогч:Баярт
Найруулагч:Х.АРВИНТАЛ
Эх сурвалж:Шилийнголын Өдрийн Сонин
Мэдээ үзсэн:716
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой