”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Хоолны дуршил бууруулдаг хүнс

Яргай загас

Хүмүүс одоо үед жин хасах төрөл бүрийн арга хэрэглэдэг болсон ч тэдгээрээс хамгийн үр дүнтэй нь бага идэх явдал юм. Энэ нь янз бүрийн дэглэм барь гэсэн үг биш, зүгээр л идэж бүй зүйлийнхээ хэмжээг бууруулах гэдгийг ойлгох хэрэгтэй. Иймээс та бүхэнд хоолны дуршил бууруулдаг хүнсний бүтээгдэхүүнүүдийг танилцуулж байна.

1.Яргай загас

OMEGA 3-аар баялаг энэхүү загас нь төрөл бүрийн илчлэг агуулдаг учраас амархан цадсан мэдрэмж өгөхөөс гадна таргалалт, чихрийн шижин, зүрхний өвчлөлөөс сэргийлэхэд тусална.

2.Авокадо

Авокадо бол эрүүл илчлэгийн эх үүсвэр бөгөөд удаан хугацаанд цатгалан мэдрэмжтэй байхад нөлөөлдөг. Калифорнийн их сургуулийн судлаачид туршилтаар өдөр бүр үдийн хоолонд авокадо иддэг хүмүүс хоол идсэнээс 3 цагийн дараа авокадо идээгүй хүмүүсээс 40 хувиар бага хоолны дуршилтай байдгийг тогтоожээ.

3.Чиа үр

Чиа үр нь жингээсээ 11-12 дахин их ус шингээж хөөж, таны гэдсийг дүүргэдэг. Ингэснээр бие организмд цатгалан мэдрэмж үүсгэнэ. 

4.Өндөг

Өндөг нь хямд, тэжээллэг чанартай уургийн эх үүсвэр бөгөөд амархан цатгадаг. Судалгааны үр дүнгээс харахад өглөөний хоолондоо өндөг идэх нь бага калори хэрэглэж, жингээ хасахад тусална гэжээ. Туршилтын үеэр илчлэг багатай хоолны дэглэм барьж байсан хүмүүсийг 2 бүлэгт хуваажээ. Тэдний зарим нь өглөөний хоолондоо өндөг иддэг, бусад нь шарсан талх гэх мэт уламжлалт өглөөний хоолоор хооллодог байв. Үүний үр дүнд өндөг иддэг хүмүүс жингээ 65 хувиар бууруулдаг болохыг тогтоожээ.

5.Чили чинжүү

Чили чинжүү нь капсайцин хэмээх бодис агуулдаг бөгөөд хоолны дуршил бууруулж, өөх шатаахад тусалдаг. Судалгаанаас харахад 1 г улаан чинжүү идэх нь хоолны дуршил, өлсгөлөнг бууруулж, жин хасахад нөлөөлдөг болохыг тогтоожээ. Гэсэн хэдий ч халуун ногоотой хоол байнга хэрэглэдэг хүмүүст энэ нь нөлөөлдөггүй. Учир нь тэдний бие халуун ногоонд дассан байдаг гэнэ. Мөн та "өөх шатаах"-ын тулд өдөр хүр халуун ногоо хоолондоо хийх нь өвчлөл үүсгэнэ гэдгийг санаарай.

6.Бууцай

Бууцай нь тилакоид агуулдаг тул лептины түвшинг нэмэгдүүлж, энергийн солилцоог зохицуулж, өлсгөлөнг хянах даавар ялгаруулдаг юм. Тиймээс тилакоид нь хоолны дуршлыг бууруулж жин хасахад хүргэдэг. Энэ үр дүнд хүрэхийн тулд өдөрт 100 гр бууцай хангалттай.

7.Сэвэг зарам

Фенат, төмөр, кали, тиамин, манган их хэмжээгээр агуулдаг тул сэвэг зарам нь маш эрүүл хоол юм. Нэмж дурдахад энэ нь өлсгөлөнтэй үр дүнтэй тэмцэх боломжийг олгодог уураг, эслэг ихтэй тул маш бага илчлэг агуулдаг боловч амархан цадахад тусална. Бусад буурцагт ургамлуудыг бодвол үүнийг бэлтгэх нь илүү хялбар байдаг юм.

8.Цагаан гаа

Шинэхэн цагаан гааны үндэс нь жин хасахад тусалдаг. Судалгаанаас харахад өдөр тутмын цагаан гааны хэрэглээ нь жингээ хасахаас гадна лептин (энергийн солилцоог зохицуулдаг даавар)-ийг хянахад тусалдаг бөгөөд ингэснээр таны хоолны дуршил буурах болно.

9.Овьёос

Энэ нь уутанд хийсэн бэлэн будаа биш харин ердийн овьёос юм. Маш их хэмжээний эслэг агуулсан байдаг тул та овьёос идсэнээр удаан хугацаанд цатгалан байх юм. Нэмж дурдахад, өглөөний хоолондоо овьёосны будаа идсэн хүмүүс өлсгөлөнгөө бага мэдэрч, үдийн хоолондоо бусдаас 31 хувь бага илчлэг хэрэглэдэг болох нь судалгаагаар тогтоогджээ.

10.Байгалийн тараг

Байгалийн тараг нь цатгалан байдалд нөлөөлдөг уургаар баялаг бөгөөд хоол боловсруулахад тустай пробиотик бактери агуулдаг. Хэвийн тослогтой тараг нь таргалалт, чихрийн шижингийн 2-р хэлбэрийн эрсдэлийг бууруулахад тусалдаг. Өөх тос багатай тараг нь ихэвчлэн элсэн чихэр ихээр агуулдаг тул үүнээс зайлсхийх хэрэгтэй гэдгийг санаарай.

Найруулагч:ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж:caak
Мэдээ үзсэн:643
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой