2020 онд Манжуур боомтын ерөнхий гаалийн баталгаат бүс нь тахлаас урьдчилан сэргийлэх, хяналт тавих, эдийн засгийн хөгжлийг дэмжих ажлыг нэгдсэн байдлаар ахиулжээ. Мөн ачаа тээвэр саадгүй нэвтрэх сувгийг хангах, аюулгүй, тогтвортой үйл ажиллагаатай болгож, жилийн гадаад худалдааны импорт, экспортын хэмжээ 1.1 тэрбум юаниас давсан нь 2019 оноос хоёр дахин нэмэгджээ.
Манжуурын ерөнхий гаалийн баталгаат бүс нь Орос, Монголтой зах хил нийлдэг газар зүйн давуу талыг түшиглэн ерөнхий гаалийн баталгаат бүсийн чиг үүрэг, гадаад худалдааны платформыг бүрэн ашиглан Манжуур боомт дахь гадаад худалдааны импорт, экспортын салбарын өндөр хөгжилд үйлчилжээ.
Мөн байршлын чадавх, платформын давуу талыг бэхжүүлж, одоо хэрэгжүүлж буй бодлогын үр нөлөөг өргөжүүлж, ерөнхий баталгаат бүс нь гадаад худалдааны импорт, экспортын салбар, хангамжийн сүлжээний үйлчилгээний талд үргэлжлэн хүчин чармайлт гаргасаар байна. Мөн хил дамнасан ачааг шилжүүлэн ачих төвийн төслийн хэрэгжилтийг ахиулж, төслийг чөлөөт худалдааны ерөнхий гаалийн баталгаат бүсийн гадаад худалдааны платформ дээр үндэслэн, ерөнхий гаалийн баталгаат бүсэд Манжуурын Элүттүн Хангамжийн сүлжээний менежментийн үйлчилгээний ХХК-ийг үйл ажиллагааны үндсэн байгууллага болгож, дата ашиглалтын платформоор дамжуулан ачаа бараа цуглуулах, агуулах, тээвэрлэлт, гаалийн мэдүүлэг, гаалийн бүрдүүлэлт, ложистик, санхүүгийн асуудлыг ухаалаг менежментээр хангах ба худалдааны хангамжийн сүлжээнд зориулсан нэг цэгийн үйлчилгээг хангаж, хил дамнасан ачааг үр ашигтай угсрах, нэгтгэх, түгээх ажлыг биелүүлжээ.
Өнгөрсөн оны 08-р сард туршилтын ажиллагаа хийснээс хойш Хятадын дотоод бүс-Манжуур-Москва, Хятадын дотоод бүс-Манжуур-Польш, Хятадын дотоод бүс-Манжуур-Итали чиглэлийн гурван засмал зам нээгдэв. Мөн нарийвчлалтай машин, хувцас, гутал, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл зэрэг нийт 400 гаруй төрлийн бараа бүтээгдэхүүнийг экспортолж, экспортын хэмжээ нь ойролцоогоор 500 сая юань болжээ. Гадаад худалдааны үйлчилгээний тавцангийн тасралтгүй дэвшил, инновац нь Манжуурын ерөнхий гаалийн баталгаат бүсэд өндөр чанартай хөгжил, өндөр түвшний нээлттэй байдлыг ахиулсан байна.