Олон улсын валютын сангийн \IMF\: 2020 онд Хятад улс цар тахлын эсрэг үр дүнтэй арга хэрэгжүүлж, эдийн засаг банк санхүүгийн төрийн бодлогыг дэмжих арга бодлогыг даруйхан гаргаснаар эдийн засаг сэргэж, бүтцийн чанартай шинэчлэлийн үйл ажиллагаа үр дүнд хүрч байна гэж мэдээлэв.
IMF-ээс Хятад улсад хийсэн 4-р зүйлийн хэлэлцээрийг дуусгасны дараа ийм мэдэгдэл гаргалаа. Зөвлөлдөх уулзалтын дөрөв дэх заалт нь IMF-ээс жил бүр гишүүн орнуудад тогтмол явуулдаг шүүлт, эдийн засгийн гүйцэтгэл, макро бодлогын үнэлгээ юм.
Уг мэдэгдэлд Хятадын макро эдийн засаг, санхүүгийн бодлого нь эдийн засгийг сэргээхэд дэмжлэг үзүүлжээ. Хятад улс санхүүгийн тогтвортой байдлыг хадгалахын зэрэгцээ хамгийн их өртсөн компаниудыг хамгаалах зорилгоор санхүүгийн тусламж, санхүүгийн дэмжлэг үзүүлэх арга хэмжээг хэрэгжүүлсэн байна гэжээ.
Мөн мэдэгдэлд Хятад улс бүтцийн шинэчлэлд ахиц дэвшил гаргасаар байгаа бөгөөд бүтцийн шинэчлэл нь боломжит өсөлтийг нэмэгдүүлэх, гадаад тэнцвэргүй байдлыг бууруулах, илүү уян хатан, ногоон, хүртээмжтэй эдийн засгийг бий болгох зангилаа болно гэжээ.
“Цар тахлын хандлага буурахыг дагаад хувийн хэрэглээ аажмаар нэмэгдэх төлөвтэй байгаа бөгөөд тэр нь 2021 онд Хятадын эдийн засгийн өсөлтийн гол хөдөлгөгч хүч болно гэж IMF-ийн холбогдох ажилтан ярилаа.
БНХАУ-ын IMF-ийн гүйцэтгэх захирал Жин Жүншя: Хэдийгээр гаднын тодорхойгүй нөхцөл байдал байвч Хятадын эдийн засаг өсөлтийн асар их нөөцтэй, хангалттай тэсвэрлэх чадвартай хэвээр байна. Хятад улс дэлхийн эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн үргэлжлүүлж эдийн засгийн үр ашиг, эрсдэлийн эсрэг чадварыг дээшлүүлэх болно гэжээ.