”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Өвөл цагийн эрүүл мэндийн зөвлөгөө

Хүйтэн өвлийн улиралд бидний арьсны гадаргын судаснууд агшиж, цусны эргэлт удааширч, өөхний булчирхай, хөлс булчирхайн ялгаралт буурч улмаар арьс маш их хуурайшдаг тул бид арьсаа сайн чийгшүүлэх ёстой.

1. Чийгшүүлэгч, хуурай арьсанд анхаарлаа хандуулаарай

Хүйтэн өвлийн улиралд бидний арьсны гадаргын судаснууд агшиж, цусны эргэлт удааширч, өөхний булчирхай, хөлс булчирхайн ялгаралт буурч улмаар арьс маш их хуурайшдаг тул бид арьсаа сайн чийгшүүлэх ёстой. Ус сайн ууж, зөгийн бал, мөөг, лийр зэргийг идэж болно. Ингэснээр цусны коллоид агууламж нэмэгдэж эсийн доторх усны хадгалалт нэмэгдэх болно.

2. Үе мөчөө дулаан байлгаарай

Өвлийн улиралд цаг агаар хүйтэн хөл гар нь ихэвчлэн их даардаг. Температур харьцангуй бага байдаг тул үе мөч амархан хөшиж цусны эргэлт удааширдаг тул унтахаасаа өмнө үе мөчний өвчтэй хүмүүс хөлөө халуун усаар угаах нь цусыг сэргээж, цусны эргэлтийг сайжруулахаас гадна нойронд сайнаар нөлөөлдөг. 

3. Идээний талаар

Өвлийн хоолны дэглэм маш чухал. Өвлийн улиралд хүмүүс хүйтнийг эсэргүүцэхийн тулд халуун чанартай хоол идэх дуртай байдаг ч ходоод гэдэсний шархтай, цусны даралт ихтэй, зүрх судасны өвчнөөр өвдсөн хүмүүс гашуун амттай халуун тогооноос зайлсхийх хэрэгтэй. Мөн хүйтэн хоол, жимс, сэрүүн чанартай хүнсний ногоо идэж болохгүй юм.

4. Толгой дээрээ хөнжил нөмрөхөөс зайлсхий

Өвөл хүйтэнд хүмүүс зузаан хөнжил нөмөрдөг тулд хөнжил доторх агаар нь жигд бус, хүний биеэс ялгарч буй үнэр, хөлс, амьсгалаар гарах нүүрстөрөгчийн давхар исэл, гэдэснээс ялгарч буй хорт хий зэрэг нь хөнжилдөө булингартай агаар үүсгэдэг. Тиймээс хэрэв та толгой дээрээ нөмрөөд унтвал биеийн хүчилтөрөгчийн ханалт буурах бөгөөд хүнд тохиолдолд бүдүүн гэдэсний физиологийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлнө. Маргааш өглөө нь босоход толгой эргэх, хоолны дуршил буурах, ой санамж муудах зэрэг асуудал үүсдэг.

5. Ханиаднаас урьдчилан сэргийлэх

Өвлийн эхэн сарын температур дулаанаас хүйтэн болж өөрчлөгдөж эхэлдэг. Хүмүүс үүнд дасаагүй, дасан зохицож чаддаггүй тул ханиад хүрэх тохиолдол их байдаг. Үүнд та амьдралдаа эрт унтахдаа анхаарч, эртхэн босох хэрэгтэй.

Найруулагч:ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж:http://www.39yst.com/changshi/526993.shtml
Мэдээ үзсэн:367
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой