”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Бараа хүргэгчийн нэг өдөр

Бараа хүргэгчийн нэг өдөр

Ачааны машины залуухан жолооч Лань Шинжүө болон Лүө Лимин нар Хятадын Гүйжүө мужийн иргэд юм. 22 настай Лань Шинжүө ачааны машин бариад 2 жил болж байгаа бол 21 настай Лүө Лимин ачааны машин бариад 2 сар л болж байна. Тухайн орон нутгийн мөөгний аж үйлдвэр хөгжсөнөөр ачаа тээврийн аж үйлдвэр ч дагаад хөгжиж нэлээд олон хүнд шинэ ажлын байр бий болгожээ.

Лүө Лимин Аньлүн шяниас Гүйян хотод 10 тонн хүнсний мөөг хүргэх ажил авчээ. Цагтаа уралдан Лүө Лимин өглөө эртлэн босож Аньлүн шяний хүнсний мөөгний аж үйлдвэрт ирж, үйлдвэрийн хүмүүсийн хамт мөөг ачааны машинд ачна.

Хүнсний мөөг нь тухайн орон нутгийн маш олон хүний амьдралыг өөрчилсөн байдаг. Тарьж ургуулахаас эхлэн боловсруулах, төрлөөр нь ангилах, логистик гээд маш олон ажилтай байдаг учраас нэлээд хүнд ажил олгожээ. Түүний нэг нь Лүө Лимин.

Үйлдвэрийн тасагт хэдэн арван хүн шинэхэн түүж авчирсан мөөгийг төрлөөр нь ангилан байлаа. Тэдний олонх нь 60 наснаас дээших хүмүүс байж, тэд өдөрт хүн бүр 80 гаруй юань олдог гэж байлаа.

Замын нөхцөл байдлыг сайн мэдэхгүй Лүө Лимин түүний найз Лань Шинжүөтэй холбоо барьж хамт явахаар болжээ. Бараагаа ачиж дуусгаад тэд явахаар бэлэн болсон байлаа. Энэ удаад 10 тонн хүнсний мөөг ачсан байна.

Явахаасаа өмнө Лүө Лимин машинаа дахин сайн шалгаж үзлээ.

Энэ удаад хүрэх газар нь 300 гаруй километр зайд буй Гүйян хотын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний логистикийн парк бөгөөд таван цаг гаруй аялна.

Энэ нь Аньлүн шяний хүнсний мөөг үйлдвэрлэдэг тэргүүлэх үйлдвэр бөгөөд тухайн орон нутгийн 3000 гаруй хүнд ажлын байр олгожээ. Лань Шинжүө, Лүө Лимин нар ачааны ихэнхээ эндээс зөөвөрлөдөг.

Аньлүн шянь нь уур амьсгал, байгаль орчин газар зүйн давуу талаа түшиглэн хүнсний мөөг тарьж ургуулан ядуурлаас ангижруулах ажилд гавшгайлж байна. Одоогоор хүнсний мөөгний нийт талбай 36 мянган мү хүрчээ.

Өдөр 12:00 цагийн үед тэд ачааны машиндаа ус нэмэн өөрсдөө ч хоолоо идлээ.

Гүйжүө муж сүүлийн жилүүдэд цай, хүнсний мөөг, хүнсний ногоо, жимсээр төлөөлүүлсэн 12 том хэлбэрийн онцлог аж үйлдвэрийг хөгжүүлж, хөлдөөгчтэй ачааны машиныг илүү шаарддаг болсон байна.

Замдаа машин нь доголдож нэг цаг гаруй саатсан ч орой 19:00 цагт зорьсон газар болох Гүйян хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний паркийн хүнсний мөөгний арилжааны хэсэгт хүрлээ.

- 10 тонн мөөгийг Гүйжүө мужийн хотууд, ойролцоох муж хотод борлуулдаг. Эрэлт хэрэгцээ тогтвортой байвал гурван өдөрт зарагдаж дуусдаг гэлээ.

Лүө Лимин нисэх онгоцны засварчин болох мөрөөдөлтэй, Лань Шинжүө харин Шяньжин, Хөхнуур хэмээх газруудад бараа хүргэхийг хүсдэг.

Шинэ цаг үеийн жолооч нар өөр өөрийн хүсэл мөрөөдөлтэй ажлын төлөвлөгөөтэй, түүнийхээ төлөө өглөө оройтой тэмцэн шаргуу ажиллана.

Найруулагч:Х.АРВИНТАЛ
Эх сурвалж:Синьхуа нет
Мэдээ үзсэн:482
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой