Биеийн тамир спортын үндэсний газрын өвлийн спортын удирдлагын төвөөс удирдсан, Хятадын банкнаас зохион байгуулсан 2021 оны Хятадын Банкны үндэсний залуучуудын мөс, цасны өвлийн лагерийн эхний арга хэмжээ 10-нд Шааньси мужийн Түн Чуань хотын Жао Жинь сяньд нээгдсэн байна.
2022 Бээжингийн өвлийн олимпын наадам болон өвлийн паралимпын наадмын албан ёсны хамтын ажиллагааны түншийн хувьд Хятадын банк "300 сая хүнийг цас, мөсний спортод дайчлан оролцуулах" уриалгыг идэвхтэй дэмжиж, биеийн тамир спортын үндэсний газрын өвлийн спортын удирдлагын төвтэй хамтран ажиллаж, үндэсний залуучуудын мөс, цасны өвлийн лагерийн цуврал арга хэмжээг зохион явуулж байгаа юм.
Цас мөсний спортыг сурталчлах элч, богино зайн тэшүүрийн дэлхийн аварга асан Ли Жяжюнь, Хятадын анхны тэшүүрийн дэлхийн аварга Гүө Даньдань ахуй талбайд хүрэлцэн ирж олон жил турших туршлагаа хуваалцаж, цас мөсний спортод идэвхтэй оролцон, ур чадвар эзэмшиж, эрүүл чийрэг өсөхийг залуучуудад уриалсан байна.