”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Эрчүүдийн эмэгтэй хүнд хэзээ ч хэлэхгүй 12 зүйл

Эмэгтэй хүн бүрийн дотор хэний ч мэдэхгүй нууц заавал байдаг гэж хүмүүс ярьдаг.

Тэгвэл энэ асуудал эрчүүдийн хувьд ямар байдаг бол? Хүн л болсон хойно тэд ч гэсэн эсрэг хүйстэндээ хэлдэггүй зүйлтэй байх боломжтой. Өнөөдөр та бүхэнд тэдгээр зүйлсийн тухай хүргэж, эрчүүдийн нууцыг задалъя.

1."Надад өөртөө итгэлтэй охид таалагддаг"

Эрэгтэй хүмүүс эмэгтэйчүүдийг яг л өөрсдийн адил үнэлж, дүгнэдэг учир зөвхөн хүйсийн ялгаанаас болж өөр хандлага үзүүлдэггүй. Тиймээс тэд загвар өмсөгч шиг биетэй ч ичимхий бүсгүйгээс илүү тарган байсан ч өөртөө итгэлтэй эмэгтэйд татагддаг. Итгэхэд бэрх байж болох ч залуусын хувьд эмэгтэй хүн өөртөө итгэлтэй л бол ямар ч тохиолдолд үнэхээр дур булаам санагддаг байна. 

2."Яаж харагдах чинь надад чухал"

Эрчүүдийн хувьд та үнэтэй брэнд эсвэл хамгийн сүүлийн үеийн загварын хувцас өмсөх нь чухал биш. Харин ил задгай биш хэрнээ дэгжин хувцасласан эмэгтэй тэдэнд юу юунаас илүү сайхан харагддаг юм.

3."Би яаж хийхийг мэдэхгүй"

Бүсгүйнхээ нүдэнд "Эр хүн " байх нь эрэгтэйчүүдийн хувьд маш чухал юм. Тиймээс ч эрчүүд бүтэх эсэх нь тодорхойгүй байсан ч ямар ч ажлыг эмэгтэйчүүдийн өмнөөс хийж, түүний баатар нь байхыг хичээдэг. Тэд үс хатаагчийг яаж засах талаар ямар ч ойлголтгүй байсан ч хамаагүй бүсгүйн өмнө хүчтэй, зоримог байхыг хүсдэг байна.

4."Ийм асуултад хариулмааргүй байна"

Эмэгтэйчүүд "Би тарган харагдаж байна уу?" гэх мэт хэцүүхэн асуултуудад эрчүүд юу юунаас илүү дургүй. Учир нь иймэрхүү асуултад тэр дор нь хариулах ёстой болдог ч ямар ч хариулт өгсөн бүсгүйчүүд зөрүүлээд уурлах нь элбэг байдаг. Тийм гэвэл уурлана, үгүй гэвэл худлаа хэллээ гэж бас уурлана. 

5."Мөнгө байдаггүй ээ"

Эрчүүд байнга нэг нэгэнтэйгээ өрсөлдөж байдаг учраас бусдаасаа хүчирхэг, чинээлэг, ер нь "илүү" болж харагдах хүсэлтэй байдаг. Тиймээс эр хүн хэзээ ч мөнгөгүй гэж хэлж болохгүй гэж үздэг. 

6."Би хардаж байна"

Эрэгтэйчүүд өөрсдийнхөө мэдрэмжийг илэн далангүй илэрхийлдэг хүмүүс биш бөгөөд тэд найз бүсгүйгээ өөр залуутай дотно ярилцахыг хараад нэг ч үг дуугарахгүй байх нь элбэг. Гэхдээ ийм үед тэдний дотор гал дүрэлзэж байгаа гэдгийг мэдэхэд илүүдэхгүй. 

7."Найз/дүү/эгч чинь хөөрхөн юм"

Энэ бол энгийн зүйл: Хэрэв бүсгүй таны найз, дүү, эгч тань халуухан бол эр хүн түүнийг нь анзаарахгүй өнгөрнө гэж байхгүй. Гэхдээ мэдээж тэр хэзээ ч тэдний гадаад үзэмжийг нүдэн дээр чинь магтаж ярихгүй. Эр хүн өөрт чинь хайртай л бол бусдыг харахгүй байна гэдэг бол туйлын худал ойлголт.

8."Би чамайг илүү сайн мэдмээр байна"

Эр хүн таныг болзоонд уривал шууд дурлалт хос болчихлоо гэсэн үг биш. Тантай сээтгэнэж байгаа нь өөрийг чинь сонирхож байна гэсэн үг болохоос хайртай болсон хэрэг огтоос биш.

9."Би магтуулмаар байна"

Эрчүүд эмэгтэйчүүдийг байнга магтдаг боловч өөрсдөө ч гэсэн магтаал сонсох дуртай байдаг. Тэдэнд эмэгтэйчүүдийн л адил хайр энэрэл, халуун дулаан үгс хэрэгтэй бөгөөд байнга биш ч хааяа тэднийг магтаж байх нь харилцааг тань бүрэн өөрчлөх боломжтой. Эрэгтэйчүүд ч гэсэн тантай уулзахдаа өмссөн хувцас нь зүгээр харагдаж байгаа эсэхийг мэдэхийг хүсдэг.

10."Би эмэгтэйлэг зүйлст дуртай"

Таны бодож байгаа яг зөв! Тэд ч мөн өөгүй хумс, толигор арьс зэргийг хүсдэг. Тэр дунд савангийн дуурь үзэж амрах дуртай залуус ч бий. Эрэгтэй, эмэгтэй гэх хүйсийн ялгаагаар зааглалгүй, адилхан л сэтгэл мэдрэмжтэй учраас сонирхож болох бүхнийг тэд сонирхдог. 

11."Би айж байна"

Эрэгтэй хүн айдсын талаар ярих зохисгүй гэх үзэл аль ч улсын нийгэмд бий. Гэхдээ хүн бүхний дотор айдас оршдог шүү дээ. Сул дорой нэр зүүхгүйн тулд эрчүүд харанхуйгаас, эсвэл аалзнаас айдаг гэдгээ танд хэлэхгүй. 

12."Би уйлмаар байна"

Бүсгүйчүүдийн нулимсыг дуслуулдаг романтик киноны оргил үед эрэгтэй хүн ч гэсэн уйлахыг хүсдэг. Ганц ялгаа нь тэр таныг хэчнээн утгагүй зүйл үздэгийг амандаа үглэж,  далдуур нүдээ шудраад авах вий.

Найруулагч:ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж:caak
Мэдээ үзсэн:400
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой