”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Орчин үеийн социалист орныг байгуулахын сайн эхлэл болгох ёстой

Орчин үеийн социалист орныг байгуулахын сайн эхлэл болгох ёстой.

   ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин 01-р сарын 11-нд: Хөгжлийн шинэ үе шатыг зөв ойлгож, хөгжлийн шинэ үзэл баримтлалыг сайн хэрэгжүүлж,  хөгжлийн шинэ тогтолцоог байгуулах ажлыг  хурдасгаж, "14-р таван жилийн төлөвлөгөө"-ний үеэр  өндөр чанартай хөгжлийг дэмжин, орчин үеийн социалист орныг байгуулахын сайн эхлэл болгох ёстой гэж онцолсон байна. 

Муж, өөртөө засах орон болон яам хороодын удирдах боловсон хүчинд зориулсан тусгай сэдэвт семинарын нээлт тус өдөр ХКН-ын Төв хорооны дэргэдэх намын сургууль дээр болж, нээлтийн ёслолд Ши Жиньпин дарга оролцож, чухал үг хэллээ.  

Саяхан хуралдсан 19 дэх сонгуулийн төв хорооны V удаагийн бүгд хуралд тэмдэглэхдээ: Хятад улс чинээлэг нийгмийг байгуулж, эхний зуун жилийн зорилгоо биелүүлсний дараа  орчин үеийн социалист орныг байгуулах зорилтоо эхлүүлж, хоёр дахь зуун жилийн зорилгоо биелүүлэхээр хичээн ажиллана. Энэ нь Хятад улс хөгжлийн шинэ шат үед орсны бэлэг тэмдэг болж байна гэж Ши Жиньпин хэлсэн үгэндээ онцолсон байна.

Ши Жиньпин дарга: Ард түмэн бол Хятадын Коммунист намын засаглах  үндэс суурь бөгөөд хамгийн том итгэл юм. Ард игэдээр төв болгосон хөгжлийн үзэл баримтыг тууштай  баримталж,  ард иргэдийн төлөө хөгжиж, хөгжин мандахад ард иргэддээ түшиглэж, хөгжлийн үр бүтэмжээ ард иргэддээ хуваалцаж л байж хөгжил, шинэчлэлийн зөв хандлагыг бий болгож чадна гэж онцолжээ. 

Тэрээр эдийн засаг, нийгмийн хөгжлийн  журмыг даган мөрдөж, бүс нутгийн хоорондох  ялгаа зөрөө, хот хөдөөгийн ялгаа зөрөө, орлогын зөрүү  зэрэг  асуудлуудыг санаачилгатайгаар шийдвэрлэж, ард иргэдийн амьдралыг улам  сайхан болгох ёстой гэсэн байна.

Найруулагч:Д.МӨЧИР
Эх сурвалж:cri
Мэдээ үзсэн:287
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой