Өвөр Монголын Шилийнгол аймгийн Шулуун Хөх хошууны Шант суурингийн Баянгол багийн малчин Цэцэнтийн үхэр малласан цэвэр орлого нь өнгөрсөн жилээс 100 мянган юаниар нэмэгдэж 400 мянган юанийн орлого олжээ. Өвөр Монголын хөдөө аж ахуйн том аймаг болох Шилийнгол аймаг нь сүүлийн жилүүдэд “бог малыг цөөлөн үхэр маллахыг дэмжих” стратегийг хэрэгжүүлснээр үхрийн тоо толгой нэмэгдэж, үхрийн үүлдэр, арчилгааны түвшин маш хурдтай сайжирсан байна. Үүнд суурилан махны чиглэлийн үхрийн аж үйлдвэрлэлийг төвлөрүүлэн эрчимтэй хөгжүүлэхийг зорьсон байна.
"Арван гуравдугаар таван жилийн төлөвлөгөө"-ний хугацаанд бүтцэд төлөвлөлт хийх, үүлдэр сайжруулах, их хэлбэрээр тэжээх, брэндийг бий болгох зэргээр Өвөр Монгол хөдөө аж ахуйн үйлдвэрийн чадавхаа тасралтгүй дээшлүүлж, хурдтай дэвшлийг биелүүлжээ. Өвөр Монголын хөдөө аж ахуйн үйлдвэрлэл нь 15 жил дараалан тогтвортой байж, 2019 онд махны чиглэлийн ерөнхий гаралт 2.646 сая тоннд хүрч, Бүх Хятад улсын махны хангалтад идэвхтэй хувь нэмэр оруулжээ.
Өвөр Монголын хонины махны гаралт Бүх Хятад улсад тэргүүлж, махны чиглэлийн хонь тэжээх иргэдийн тоо нэмэгдсэнээс мал бэлчээрийн тэнцвэрийг ахиулав. Хөдөө орон нутагт орон нутгийн сайн үүлдрийг сонгон бойжуулж, махны чиглэлийн хонины ашиг шимийн гаралт нэмэгдэж, үйлдвэрлэлийн хэмжээ тогтвортой болов. Тариалах бүс нутгаар махны чиглэлийн хонь тэжээхийг уриалж, их хэмжээгээр тэжээхийг дэмжиж, хашаалж тэжээх дэд бүтцийн бүтээн байгуулалтыг сайжруулснаар махны чиглэлийн хонь хашаалан тэжээх нь нэмэгдсэн байна. Одоогоор Өвөр Монголын хонины махны жилийн гаралт Бүх Хятадын 25 хувийг эзлэн, 1.098 сая тоннд хүрч, 1 сая тонныг давсан цорын ганц муж орон болжээ. Шилийнгол аймгийн хонины мах, Хөлөнбуйр хотын бэлчээрийн хонины мах нь Хятад улсын хөдөө аж ахуйн брэндээр сонгогдсон байна.
Хорчин Зүүн Гаран Дунд хошууны махны чиглэлийн үхрийн аж үйлдвэрлэлийн хүрээлэн нь улсын зэрэглэлийн орчин үеийн хөдөө аж ахуйн аж үйлдвэрлэлийн хүрээлэн болж, хорчин үхэр Хятад улсын хөдөө аж ахуйн брэндээр сонгогдон брэндийн өртөг нь 11 тэрбумыг давсан байна. "Арван гуравдугаар таван жилийн төлөвлөгөө"-ний хугацаанд Өвөр Монгол чанар сайн эх малыг нэмэгдүүлж, шилдэг үүлдрийг бойжуулах системийн байгуулалтыг сайжруулан, тэжээл өвс бордоо хангах чадавхыг нэмэгдүүлсэн байна. Мал аж ахуйн бүс нутгийн тугал бойжуулах чадавхыг дээшлүүлж, тариалах бүс нутгийн тэжээн үржүүлэх, бордож таргалуулах цар хүрээг өргөжүүлэн, аж үйлдвэрлэлийн зах зээлийн өрсөлдөх хүч, тэжээн үржүүлэх үр ашгийг нэмэгдүүлснээр малчин тариачны махны чиглэлийн үхэр тэжээх идэвхийг нэмэгдүүлжээ. Одоогоор махны чиглэлийн үхрийн жилийн гаралт 6.38 сая тоннд хүрч, Хятадад хоёрдугаар байранд орж, махны чиглэлийн үхрийн аж үйлдвэрлэлийн жилийн үйлдвэрлэлийн өртөг 40 тэрбум юанийг давсан байна.
Өвөр Монгол нь Хятад улсын сүүний үйлдвэрлэлийн гол гаралтын бүс нутаг болно. "Арван гуравдугаар таван жилийн төлөвлөгөө"-ний хугацаанд бүх бүс нутгийнхан саалийн үнээ тэжээх, шилдэг үүлдрийн саалийн үнээ маллах, орчин үеийн шинэ техник мэргэжлээр арчлан тэжээх зэрэг ажлуудыг хийж, хөдөө аж ахуйн болон аж ахуйн нэгжийг холбож, сүүний үйлдвэрлэлийн хэлбэрийг өөрчлөн хөгжлийг ахиулжээ. 2019 онд Өвөр Монголын саалийн үнээ болон үнээний сүүний гаралт тус тус 1.225 сая тонн ба 5.772 сая тоннд хүрч, саалийн үнээ нэг бүрийн жилийн орлого 5 мянган юаньд хүрчээ. Одоогоор Өвөр Монгол нь Хятадын хэмжээнд сүүний үйлдвэрлэлийн өртөг нь 1 их наяд юаньд хүрсэн цорын ганц муж орон болж, “сүүний сан хөмрөг” болжээ.