АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Помпео саяхан мэдэгдэхдээ: Америк, Тайваний солилцоонд тавьсан хязгаарлалтыг цуцална гэжээ. 11-нд Хятадын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Зао Лижянь үүнтэй холбогдуулан хэлэхдээ: Америкийн талын дээрх үйлдлийг Хятадын тал эрс эсэргүүцэж, хатуу зэмлэн буруушааж байна гэжээ. Помпео мэтийн хүмүүс түүхийн урсгалыг зөв таньж, Тайваньтай холбоотой асуудлыг дэврээхгүй байхыг Зао Лижянь зөвлөсөн байна.
Ээлжит хэвлэлийн бага хурал дээр Зао Лижянь асуултад хариулахдаа: дэлхий дээр зөвхөн нэг л Хятад улс бий, Тайвань бол Хятадын нутаг дэвсгэрийн салж болшгүй нэгэн хэсэг юм, БНХАУ-ын засгийн газар бол Хятад улсыг төлөөлөх цорын ганц хууль ёсны засгийн газар юм, энэ бол олон улсын хамтын нийгэмлэг бүгд хүлээн зөвшөөрсөн үндсэн бодит байдал юм, бас ч олон улсын харилцааны үндсэн дүрэм болно гэжээ.
Зао Лижянь тэмдэглэхдээ: Америкийн талын “Тайваньтай байх харилцааны хууль” гээч нь нэг Хятад улсын зарчим болон Хятад Америкийн хамтарсан гурван албан мэдээний тогтоолыг ноцтой зөрчсөн учир, Хятад улс анхнаасаа эрс эсэргүүцсээр ирсэн юм. Тайваний асуудлын хувьд, Америкийн тал нэг Хятад улсын зарчим болон Хятад Америкийн хамтарсан гурван албан мэдээний тогтоолыг л журамлан сахих ёстой, харин Америк ганц талаасаа “Тайваньтай байх харилцааны хууль” гээчийг боловсруулах явдал биш юм гэжээ.