”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Хятад хоолны жорууд, хятад хоол хийх арга

Хятад хоолны жорууд, хятад хоол хийх арга.

Хятад маягаар амталсан будаа

Үүнийг дангаар нь эсвэл ямар нэгэн хоолны хачир болгон хэрэглэж болно. 

Орц:     

Будаа 150 гр
Өндөг 3 ширхэг
Сармис 2 хумс
Сонгино 2 ширхэг
Ногоон вандуй 125 гр
Soy souce 1 халбага
Давс

Хийх арга:  Будаагаа эхлээд агшаах хэрэгтэй. Дараа нь хайруулын тавганд өндгөө шараад, жижиг болгож хуурна. Өндгөө түүхий байхад нь сонгино, сармисаа жижиглэн хэрчиж хийгээд 1-2 минут хуураад, агшаасан будаатайгаа холино. 

Пүнтүүз, тахианы мах, ногоотой салат

Нарийн ширхэгтэй пүнтүүзийг Хятадууд “Фунчоза” хэмээн нэрлэдэг. Үүнийг шөлөнд юмуу дангаар нь идэхэд амтгүй мэт боловч салатанд хэрэглэхэд үнэхээр сайхан байдгийг хэлэх хэрэгтэй.

Орц:    

Тахианы мах 500 гр
Пүнтүүз 200 гр
Ногоон вандуй 400 гр
Сонгино 2 ширхэг
Лууван 2 ширхэг
Уксус 50 мл
Soy sauce 50 мл

Хийх арга: Тахианы махаа сонгино, болон урт нарийхан хэрчсэн луувантайгаа хүрэн шаргал болтол нь хуурна. Тэр хооронд пүнтүүзээ уутан дээрх зааврын дагуу нь чанаж болгоод, усыг нь шүүнэ. Тэгээд дээрээс нь үлдсэн ногоонуудаа чанаж, бага зэрэг зөөллөж хийгээд, тахианы махтайгаа холино. Ингэхдээ soy sauce болон ургамлын тосоор амтална.

Сонгинотой  гахайн шарсан мах 

Орц:

Сонгино 300 гр
Гахайн цул мах 50 гр
Давс 2 грамм (1/3 ц.х)
Махны амтлагч 1 грамм (1/4 ц.х) 
Шингэн жан 8 грамм (5/4 ц.х) 
Сахар 10 грамм (2 ц.х) 
Ус 2 шанага
Ургамлын тос 100 грамм (7 ц.х) 
Эрдэнэ шишийн цардуул 20 грамм (4 ц.х)   
Ванил 3 грамм (3/5 ц.х) 

Хийх арга: Сонгинын хальсыг арилгаж нарийхан нарийхан хэрчинэ. Махаа мөн нарийхан хэрчиж давс, дарс ба  эрдэнэ шишийн цардуул нэмж сайтар хутгана. Ургамлын тосоо 180-200℃(355-390℉)болтол халаана. Махаа хийж 2-3 минут хуурч гаргаàä, тосыг нь юүлнэ. Хайруулын тавганд 50 грамм ургамлын тос үлдээж хэрчсэн сонгиноо хийж хуурна. Дараа нь ус, давс, мах амтлагч, шингэн жан, сахар хийж буцалган, усанд зуурсан эрдэнэ шишийн цардуулаар шөлөө өтгөрүүлэн, махаа нэмж хуурч хоол бэлэн болно.

Өндөг, улаан лоольтой хуурга

Орц:

Улаан лооль 300 гр
Өндөг 3ш
Ургамалын тос 50 гр
Давс 2 грамм (1/3 ц.х)
Махны амтлагч 1 грамм (1/4 ц.х)  
Ус 3 том халбага 
Сахар 2 грамм (2/5 ц.х)

Хийх арга: Улаан лоолио 2 см өргөн хэрчèнэ. Өндгөө аяганд хийж 1 грамм давс, бага зэрэг амтлагч хийж сайн хутгана. Хайруулын тавгаа халааж 20 грамм ургамлын тос хийж халаана. Дараа нь өндгөө хийж болтол нь хутгаад гаргана. Хайруулын тавгандаа 30 грамм ургамлын тос хийж халаан, улаан лоолио хийж 2-3 минут хуурахдаа, сахар, 1 грамм давс, мах амтлагчаа нэмнэ. Дараа нь хутгаж хайрсан өндгөө хийж сайн хутгаж сүмс нь өтгөрөөд ирэхээр бэлэн болно.

Өндөгний жигнэмэл

Орц:

Өндөг 5ш
Ус 500гр
Давс (1/2 ц.х)
Вэй сү (1/2 ц.х)
Жижиглэн хэрчсэн ногоон сонгино 
Маажны тос 5 гр

Хийх арга: Өндгөө том аяганд хийж ус, давс, мах амтлагч хийж сайн хутгана. Том аягатай өндгөө жигнүүр дээр тавьж 15 минут жигнэнэ. Гаргаж аваад хэрчсэн ногоон сонгино ба маажны тосоо дусаахад л амтат хоол бэлэн болно.

Мантуутай гахайн шарсан мах

Хятад хоолноос мантуутай гахайн шарсан маханд ихэнх хүмүүс дуртай байдаг.Тухайн хоолыг хийхэд хятадын ориг жор нь 10 гаруй төрлийн амтат ногоонуудыг хольж хийдэг бөгөөд монголд ихэнх ногоонууд\Газрын самрын тос, хулсны нахиа, пивоны шаар, самрын архи, будааны архи, гэх мэт\ нь олдохгүй ховор байсан тул орц жороос нь хасаад монголчлон хийсэн болно.

Мантууны орц:

Гурил 500гр 
Ургамлын тос ам-2 том халбага\30гр\
Дрож \хөөлгөгч\ 10гр
Элсэн чихэр ам-1 том халбага \15гр\
Ус \бүлээн\ 300мл
Давс ам-1 жижиг халбага \5гр\

Гахайн мах бэлтгэх:

Гахайн мах 500гр \ Самгёбсалны, эсвэл кг-аар савлагдсан махнаас зүсэх\
Цуу \ ам-2 том халбага 30гр\
Жан \ ам-3 том халбага 45гр\
Гүнждийн тос \ ам-3том халбага 45гр\
Элсэн чихэр \ ам-1 том халбага 15гр\
Сонгино 1 бүтэн
Хар перц 
Сармис \давс орохгүй, хийвэл маш бага орно, цуу, жан махандаа шингээд давстай болдог\

Хийх арга:  Мантууны гурилыг бэлдэхдээ эхлээд усандаа хөөлгөгч, элсэн чихэр, давс, ургамлын тосоо хийгээд 10 минут байлгана. Бэлтгэсэн ус нь дээшээ бөмбийгөөд ирэх үед гурилдаа хийгээд гараар зуурна. Зуурсан гурилаа дулаан газар 40 минут хөөлгөнө. Хөөсөн гурилаа нимгэн элдээд дурын дугуй хэвээр дарж, голд нь ургамлын тосоо түрхээд нугална \голд нь махаа хийгээд хавчуулж идэх зориулалтаар\. Бэлэн болсон гурилаа жигнүүртээ 20 минут байлгана. Одоо гурил маань бага зэрэг хөөсөн байгаа, энэ үед жигнүүрт 20 минут жигнэнэ. Самгёбсалны махаа урт чигт нь голоор нь 1 зүснэ. Махан дээрээ жан, цуу, гүнждийн тос, элсэн чихэр, сонгино, сармис, хар перцээ хийгээд гараар махаа эвдэлгүй зөөлөн хутгаад 10 минут байлгана. Хайруулын тавгаа сайтар халаагаад махаа хийгээд шарна. Мах шарах явцад хутгуураар махаа урт чигт нь дундуур нь тасалж эвдэлгүй зөөлөн хутгаж өгнө. Мах шарах явцад өөрөөс нь нэлээн их шүүс ялгарна. Ялгарсан шүүсийг ширгэтэл махаа шарна. Ингээд дурын аргаар тавагла.

Наашаа Цаашаа хийх жор

Бидний хэлдгээр “Наашаа цаашаа” хоол нь хятадын Си Чуан нутгийн алдарт хоолны нэг бөгөөд хятадын нутаг нутгийн онцлог, түүхий эдийн элбэгээс материалаа сонгодог. Орц:

Цагаан цуу – 140гр 
Хятад цуу- 40 гр
Сахар – 13 амны халбага
Сое соус – 1 амны халбага улаан адерстайн 3500₮
Цагаан гаа – 1 амны халбага 
Сармис- 3 хумс
Даршилсан улаан чинжүү – 4 ширхэг (сайтар жижиглэж нухна)
Гахайн гол мах 400гр 1кл 10000 нарийн урт хэрчинэ.
Ногоон чинжүү- 1 ширхэг
Хар мөөг дэвтээсэн- 100гр
Лууван- 1 ш

Хийх арга: Орц хэсэг дээр тодруулсан зүйлсийг /1-7 хүртэл жагсаасан зүйлс /нийлүүлж дөнгөж буцалгаад гал дээрээс авна. Гахайн махан дээрээ нэг ширхэг өндөг 30 гр тос хийж 2-3 цаг амраана.Амраасны дараа их тосонд 3-5 минут шарж шүүж авна. Луувангаа нарийхан урт хэрчинэ мөн ногоон чинжүүгээ адил хэрчинэ. Ингээд лууван, халуун чинжүү, хар мөөгөө тосонд хуурч зөөллөөд шарж, бэлэн болсон махаа хийгээрэй. Мөн бэлэн болсон соусаа хийж 1 минут орчим буцалгаад амны халбаганы тал кархамал дээр 2 амны халбага ус хийж найруулаад буцалж буй хоолон дээрээ хийгээд 40 грамм чили ойл нэмээд хоолоо гаргана.

Сам хорхойтой буурцгийн хуурга

Орц:

Буурцаг 60 гр
Сараана 20 гр
Жижиг сам хорхой хэдэн ширхэг
Ургамалын тос 25 мл 
зөгийн бал 50 мл
шинэ жүржийн хальс 1 ширхэг
Бага хэмжээний давс болон америо жяню

Хийх арга: Буурцаг болон сарааныг усанд буцалгаж зөөлрүүлээд уснаас шүүж хэрэглэхэд бэлэн болгоно. Сам хорхойг усанд буцалгаж болгоод шүүж тосод буцалгана. Сам хорхойн дээрээ буурцаг, сараана хоёроо хийгээд дээрээс нь давс, жянюаа хийж амтлаад хэсэг хуурч тогооноос гаргана. Тавагласан хуурган дээрээ зөгийн баланд дэвтээсэн жүржийн хальсаар чимэглээд “Сам хорхойтой буурцгийн хуурга” бэлэн болно.

Цедрен дүүпүүтэй шөл

Орц:

Цедрен 35 гр,
Дүүпүү 150 гр
“Хэрээн нүд” 80 гр, шөл 350 мл
Цөцгийн тос 100 гр
Давс

Хийх арга: Цедренаа цэвэрлэж угаагаад усанд буцалгасны дараа нарийн хэрчээд хэрэглэхэд бэлэн болгоно. Дүүпүүг жижиг дөрвөлжлөн хэрчиж усанд болгоод хэрэглэхээр бэлтгэнэ. “Хэрээн нүд”-ээ няцалж дээр нь шөл хийж буцалгаад, давс, цөцгийн тосоо хийсний дараа, аягалж хэрэглэхэд бэлтгэнэ.Цедрен болон дүүпүүг тус тус давс, ургамлын тосоор амтлаад боловсруулж, бэлэн болсон цедренээ хэрээн нүдний шөлөнд хийгээд цедрентэй дүпүүтэй шөл бэлэн болно.

Хятад банш

Орц:  Зуурмагт: Гурил 70гр, ус 40гр, өөхөн тос 10гр.

Шанзанд: Гахайн мах 120гр,шар буурцгийн нухаш 10гр,шинэ байцаа 40гр,сонгино 10гр,шар буурцгийн сүмс 30гр,цагаан гаа 10гр,гахайн өөхөн тос 10гр,давс хэрэглэх хэмжээгээр.

Хийх арга:  Гурилыг хүйтэн усаар хатуувтар зуурч,дулаан газар 20-30 минут байлгана. Дараа нь сайн нухаж цувимал болгоод хэрчиж элдэнэ. Бэлтгэсэн шанзыг элдсэн дугуй гурилынхаа голд нь тавьж,амсрыг нь битүүлэн чимхэнэ. Сэрүүн газар түр байлгаад усанд чанаж болгоно

Найруулагч:Б.Сүлдээ
Эх сурвалж:huree
Мэдээ үзсэн:518
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой