”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Хятад улс дэлхийн банк санхүүгийн төв болно

Хятад улс дэлхийн банк санхүүгийн төв болно.

Дэлхийн хамгийн том хеджийн сан Bridgewater санг үүсгэн байгуулагч Рэй Далио Хятад улс дэлхийн банк санхүүгийн төв болно гэж хэлсэн байна. 

Рэй Далио "Финанс Таймс" сонинд  ярилцлага өгөхдөө, 2020 он Хятад улсын  санхүүгийн зах зээлд чухал  ач холбогдолтой бөгөөд "COVID-19" цар тахлын хямрал нь Хятадын эдийн засгийн тогтвортой өсөлтийн нөхцөл байдлыг улам тодотгож, Хятадад их хэмжээний хөрөнгө оруулалт орж ирэхэд түлхэц болсон гэжээ. 

Тэрээр Хятадын одоогийн банк санхүүгийн систем барууны орнуудын  адил хөгжөөгүй хэдий ч Хятад улс дэлхийн хоёр дахь том хөрөнгийн зах зээлийг эзэмшсэн учраас эцсийн  эцэст  Хятад улс нь дэлхийн санхүүгийн төв болно гэж би үзэж  байна. Түүхийн өнцгөөс харахад, худалдааны том орнууд эцэстээ бүр л дэлхийн санхүүгийн төв болж хөгждөг бөгөөд дэлхийн валютын нөөцтэй болно гэжээ. 

Тэрээр мөн Хятадын эдийн засаг сэргэж, түүний үнэт цаас, бондуудыг дэлхийн индексүүдэд хамруулсан нь  гадаадын  хөрөнгө оруулагчдын  сонирхлыг ихээр татах болжээ. Ирээдүйд олон улсын хөрөнгө оруулагчид Хятад дахь хөрөнгийн хуваарилалтаа үргэлжлүүлэн нэмэгдүүлэх болно гэж шинжээчид, хөрөнгө мөнгөний менежерүүд үзэж байна. 

Найруулагч:Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж:ХОУР
Мэдээ үзсэн:448
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой