Уншигч та бүхэндээ энэ удаа Хятадын шинэ цаг эриний олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны цагаан ном нийтлэгдсэн талаар тайлбар бэлтгэлээ.
Өнөөгийн цаг эринд олон улсын хөгжлийн хамтын ажиллагаа цаг хугацаа явах тусам чухал болж байна. Ойрын хөрш болох Хятад, Монгол хоёр орноор жишээлж хэлэхэд, хоёр орны найрсаг хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж, ялангуяа улс төр, эдийн засаг худалдаа, соёлын харилцаа улам нягтарч байна. Цар тахлын үед хоёр орон бие биедээ дэмжин туслалцаж, цар тахлыг хамтдаа даван туулж, эдийн засгаа сэргээн хөгжүүлэхэд анхаарал хандуулсаар байгаа билээ. 2020 оны 02-р сард Хятадад цар тахал хамгийн хүнд хэцүү байсан үед Монгол Улсын ерөнхийлөгч Х. Баттулга Хятад улсад айлчилж, Хятад улсын дарга Ши Жиньпинтэй уулзан, Хятадын ард түмнийг дэмжиж буйгаа илэрхийлж, 30 мянган хонь бэлэглэсэн. Энэ үйл явдал хоёр орны өндөр дээд хэмжээний хэлхээ холбоог нягтруулан, хоёр ард түмний сэтгэлийг улам ойр дотно болгож, эдийн засаг худалдааны харилцаанд эергээр нөлөөлж байгаа билээ. Өнөөдөр та бүхэндээ Хятад улс шинэ эринд олон улсын хамтын ажиллагааны талаар ямар бодлого баримталж байгаа тухай Хятадын төрийн зөвлөлийн нийтэлсэн цагаан номын агуулгыг товчлон хүргэе.
Хятадын төрийн зөвлөлийн хэвлэлийн алба 01-р сарын 10-нд “Шинэ цаг эриний Хятадын олон улсын хамтын ажиллагаа” цагаан ном нийтэллээ. Цагаан номд: Намын 18-р их хурлаас хойш Хятадын олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны цар хүрээ тогтвортой өсөн нэмэгдэж, ялангуяа Ази тивийн орнууд, Африк тивийн хөгжлөөр тааруухан орнууд болон бүс ба замын хамтын ажиллагааны орнуудтай хөгжлийн хамтын ажиллагаагаа түлхүү хөгжүүлсэн юм гэж тэмдэглэсэн байна.
Цагаан номд мөн: Шинэ цаг эриний Хятадын олон улсын хөгжлийн хамтын ажиллагаа нь хүн төрөлхтний хувь заяаны хамтын ажиллагаа байгуулахаар үүрэг зорилтоо болгож, оюун санааны баялаг агуулгатай, зорилт нь улам тодорхой, үйл ажиллагааны хэрэгжилт нь эрч хүчээр дүүрэн байсан юм. Хятадын олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны цар хүрээ тогтвортой өсөн нэмэгдэж, ялангуяа Ази тив, Африк тивийн хөгжлөөр тааруухан орнууд болон "Бүс ба зам"-ын хамтын ажиллагааны орнуудтай хөгжлийн хамтын ажиллагаагаа түлхүү хөгжүүлсэн юм. Шинэ коронавирус дэлхийн олон орны ард түмний амь насны аюулгүй байдал эрүүл мэндэд асах их заналхийлэл учруулж, дэлхийн олон нийтийн эрүүл мэндийн аюулгүй байдалд томоохон сорилт болж, НҮБ-ын 2030 оны тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хүндрэл учруулсан юм. Ирээдүйд Хятад улс хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцын ойлголтоор удирдамж болгож, ашиг сонирхлын зөв үнэлэмжээр чадах чинээгээрээ олон улсын хөгжлийн хамтын ажиллагаагаа идэвхтэй өрнүүлж, дэлхийн хөгжилд Хятадын эрч хүчийг нэмэрлэх болно.
Өдгөө дэлхий дахин зуун жилд тохиолдоогүй их өөрчлөлтийн явцад байгаа ч гэсэн энх тайван хөгжил гэх цар эриний гол урсгал өөрчлөгдөөгүй. Хамтран ажиллаж хамтдаа ялалт байгуулан, хамтдаа хөгжих түүхийн их хандлага өөрчлөгдөөгүй. Явах тусам ноцтой болж буй дэлхийн чанартай сорилтод олон орнууд эв санаа нэгтэй хамтран ажиллаж, энх тайван хамтын ажиллагаа, эрх тэгш харилцаа, нээлттэй багтаамжтай байх, хамтдаа ашиг хүртэх түншийн харилцааг гүнзгийрүүлж байж л үүрдийн тогтвортой байдал хөгжлийг биелүүлж, энх тайван хөгжлийн гэрэл гэгээг дэлхий дахинд түгээж чанад гэж тэмдэглэсэн байна.