”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Ши Жиньпин дарга “Шинэ жилийн анхны хичээл”-дээ юу ярив

Дарга Ши Жиньпин “Шинэ жилийн анхны хичээл”-дээ юу ярив?

   Тэрээр :

- Социализмын эхний шат нь хөдлөхгүй, өөрчлөгдөхгүй, зогсонги шат биш, мөн ямар ч хүч оруулахгүйгээр өөрөө шилжин орох шат биш юм. Харин хөдөлдөг, идэвхтэй ажиллах боломжтой, хөгжлийн эрч хүчээр дүүрэн байдаг үйл явц юм. Тооноос чанарын түвшинд хүрэх хөгжил шинэчлэлийн үйл явц юм гэж хэллээ.

Манай намын удирдагчдын төр улсаа засахын нэгэн чухал зүйл нь ямар хөгжилд хүрэх, тэр хөгжилдөө яаж хүрэх хэмээх хоёр чухал асуултад сайтар хариулах явдал юм гэж Ши Жиньпин дарга онцоллоо.

Дарга Ши Жиньпин:

- Шинэ хөгжлийн үзэл баримтлал нь системтэй онолын тогтолцоо бөгөөд хөгжлийн зорилго, хөшүүрэг, арга хэлбэр, зам суваг зэрэг онол практикийн олон асуудлыг тайлбарлах юм. Хөгжлийн тухай ХКН-ын улс төрийн байр суурь, үнэт зүйлсийн тухай үзэл баримтлал, хөгжлийн загвар, замнал зэрэг улс төрийн чухал асуудлуудыг тодорхойлно.

Ард иргэдээ аз жаргалтай амьдруулж, үндэстнээ сэргээн мандуулах нь ХКН орчин үеийн бүтээн байгуулалтыг удирдахын зорилт мөн бөгөөд шинэ хөгжлийн үзэл баримтлалын “ үндэс суурь”, “сүр сүнс” юм гэж Ши Жиньпин цохон тэмдэглэжээ.

Тэрээр:

- Хамтдаа баяжих нь эдийн засгийн асуудал төдийгүй, Намын улс төрийн засаглалын суурьтай холбогдох улс төрийн чухал асуудал юм. Хөгжлийн шинэ төлөв байдлыг бий болгоход гол нь эдийн засгийн эргэлтийг шулуухан болгоход бий. Түүний өвөрмөц онцлог нь өндөр түвшинд биеэ даан хүчирхэгжих юм. Шинэ хөгжлийн төлөв байдлыг бий болгож, өндөр түвшинд гадаадад нээлттэй байлгахад дотоодын эдийн засгийн эргэлтийн хүчтэй тогтолцоо, тогтвортой байдал бүрдүүлэх хэрэгтэй. 

Шинэ хөгжлийн шатанд орох нь Хятадын хөгжлийн түүхийн орон байрыг тодорхойлж, шинэ хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх нь Хятад улсын орчин үеийн бүтээн байгуулалтын удирдах зарчмыг тодорхойлж, шинэ хөгжлийн төлөв байдлыг бий болгох нь Хятад улсын эдийн засгийн орчин үеийн замналыг тодорхойлно.

Шинэ хөгжлийн шат бол социализмын эхний үе шат дахь нэгэн хэсэг. Улмаар хэдэн арван жилийн хуримтлуулсан суурин дээр шинэ гараанд хүрсэн үе шат юм. ХКН ард иргэдээ удирдан хөл дээрээ зогсож, баяжин чинээлэгжиж чадсан бол цаашид хүчирхэгжих түүхий чанартай дэвшилд хүрэх шинэ шат үе юм гэсэн байна.

        БНХАУ байгуулагдаад удаагүй байсан тэр үед ХКН социализмын орчин үеийн улс болох зорилт тавьсан юм. Ирэх 30 жил бол бидний түүхийн энэ агуу зорилтоо биелүүлэхийн шинэ хөгжлийн үе шат юм гэж Ши Жиньпин дарга цохон тэмдэглэсэн байна.

Энэ жил Хятадын 14-р таван жил буюу 2021-2025 оны төлөвлөгөөний эхний жил тохиож байгаа юм. Энэхүү гараагаа хэрхэн амжилттай эхлүүлэх тухай Ши Жиньпин дарга 01-р сарын 11-ний өдөр Бээжинд болсон муж, яам зэрэг гол гол удирдлагуудын семинарын нээлтийн арга хэмжээнд оролцон үг хэллээ. Тэрээр хэлсэн үгэндээ түүхийн орон байр, зорих чиглэл болон голчлон хийх ажлын талаар зааварчилгаа өгсөн байна

Тэрээр:

 - Шинэ хөгжлийн шатанд орж, шинэ хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэн, шинэ хөгжлийн төлөв байдлыг бий болгох нь Хятадын эдийн засаг, нийгмийн хөгжлийн онол, түүх, бодит байдлын логикоос шалтгаалсан юм гэж хэллээ.

Найруулагч:Х.АРВИНТАЛ
Эх сурвалж:ХЯТАДЫН ОЛОН УЛСЫН РАДИО
Мэдээ үзсэн:575
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой