Хятад улсын дарга Ши Жиньпин 01-р сарын 12-нд Запаровыг Киргизийн ерөнхийлөгчөөр сонсогдсонд баяр хүргэж цахилгаан илгээв.
Дарга Ши Жиньпин баярын цахилгаандаа: Хятад, Киргиз дипломат харилцаа тогтоосны 29 жилийн турш хоёр орны харилцааны хөгжилд илэрхий амжилт гарсан юм. Миний бие Хятад, Киргизийн иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны хөгжлийг чухалчлан үзэж байгаа бөгөөд тантай хамт хүчин зүтгэж, "Бүс ба зам"-ын боломжийг атган, хоёр орны харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, хоёр орон, хоёр орны ард иргэдэд үр өгөөжөө хүргэхэд бэлэн байна гэж тэмдэглэсэн байна.