”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Тайланд улс Хятадаас 2 сая тун вакцин захиалахаар боллоо

Тайланд улс Хятадаас 2 сая тун вакцин захиалахаар болжээ.

Тайландын засгийн газар Хятад улсаас 2 сая тун “КОВИД-19”-ийн вакцин захиалан авах 1.3 тэрбум тайланд бат бүхий санхүүгийн төсөв баталжээ. Хятад улсаас захиалсан эдгээр вакциныг тус улсын өмнө фронтын эмчилгээний ажилтан, архаг өвчинтэй ахмад хүмүүсийг түрүүлэн вакцинжуулахад ашиглах юм байна.

Энэ тухай Тайландын ерөнхий сайдын ордны  хэвлэлийн төлөөлөгч Ратчада хэвлэлийнхэнд дуулгажээ.

Тайланд улс вакцинжуулалтын ажлаа гурван үе шаттай явуулахаар төлөвлөсөн байна. Тухайлбал эхний шатанд 02-р сараас 04-р сарыг дуустал  халдварлах эрсдэл ихтэй бүлэг болон эмчилгээний ажилтныг вакцинжуулах юм байна. Хоёр дахь шат буюу 5, 6-р сард эмзэг бүлэг, цар тахлын халдварын ноцтой бүсэд 26 сая тун вакцин нийлүүлнэ. Гуравдугаар шат буюу энэ оны сүүл хагас жилээс ирэх оны эхэн хүртэл Тайландын энгийн иргэдэд вакцинжуулалт хийх юм байна.

Найруулагч:Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж:cri
Мэдээ үзсэн:122
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой