”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Технологийн инновацын тухай товч өгүүлэх нь

Технологийн инновацын тухай товч өгүүлэх нь.

Технологийн инновацын ач холбогдол ба түүний чухал чанар мөн тэрчлэн технологийн инновацын чадвар нь улам бүр үндэсний хэмжээний хүчин чадлын өрсөлдөөний шийдвэрлэх хүчин зүйл болж байна. Хэрэв олон улсын ширүүн өрсөлдөөний нөхцөлд  бие даасан инновиц дэвшилтэд хүрч чадахгүй, технологийг сохроор гадаадаас зээлдэн оруулах юм бол бид технологийн хоцрогдлоос хэзээ ч салж чадахгүй юм. Иймээс шинэ сэтгэхүй, шинжлэх ухаан, технологийн инновиц нь маш чухал ач холбогдолтой болж байна.

Тэгвэл Цаашид технологийн инновацыг хэрхэн сайн хийвэл зохих вэ?

Юуны өмнө технологийн шинэчлэл инновацад шаардагдах санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй. Технологийн инновац бол мөнгөөс шалтгаалагдана. АНУ нь санхүүгийн хувьд маш их дэмжлэг үзүүлдэг тул технологийн инновацын томоохон орон болж чаджээ.

АНУ-д хүмүүс нас барсны дараа тэдний мөнгө олон нийтийн халамжийн сан болж, инновацид ихээхэн хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд олон нийтийн халамжийн сан бол буяны сан биш, Тэд ядууст мөнгө өгөхөөр бүтээлч технологийг ашиглан нийгмийг туслах нь дээр гэж үздэг.

Энэ онд Хятад улс хоёр том ажил хийжээ.

Энэ хоёр том ажлын нэг нь Засгийн газрын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлсэн явдал. Энэ жилийн технологийн хөрөнгө оруулалт 1 их наяд гаруй юань байх ёстой бөгөөд энэ нь олон жилийн турших хамгийн их санхүүжилт юм.

Хоёрдугаарт хөрөнгийн биржид Шинжлэх ухаан, технологийн инновацын самбар нээж, нийгмийн капиталыг технологийн инновацид хамруулсан байна.

Энэ хоёр ажлын гол зорилго нь нийгмийн технологийн инновацид санхүүгийн дэмжлэгийг нэмэгдүүлэх явдал юм.

Технологийн инновацыг сайн хийхэд орчин үеийн лаборатори байгуулж, технологийн инновацын материаллаг баазын үндэс суурийг бий болгох хэрэгтэй. Лабораторийн эдийн засгийн асар том системгүйгээр эдийн засгийн инновац хийх боломжгүй юм. Эдийн засгийн инновац бүгд лабораторид хийгджээ.

Америкчууд бол дэлхийн хамгийн хүчирхэг туршилтын эдийн засагтай орон юм. 1900 оноос өнөөг хүртэл Нолбигийн шагналын 75%-ийг америкчууд тосжээ. Учир нь АНУ-д асар их материаллаг суурьтай. Өдгөө АНУ биднийг бүрэн хааж, гадаадын оюутнууд Америкийн үндсэний лабораторид нэвтрэн орох боломжгүй болжээ. Иймээс Хятад улс Зөвхөн өөрөө л хийж үйлдвэрлэх шаардлагатай болжээ.

Өнөөгийн байдлаар зарим нэр томьёо хурдацтай өөрчлөгдсөнийг дурдах хэрэгтэй бөгөөд үүнийг өмнө нь хөгжил нээлттэй бүс гэж нэрлэж, дараа нь аж үйлдвэрийн парк гэж нэрлэдэг байсан бол одоо шинжлэх ухааны хотхон болсон юм. Шинжлэх ухааны хотхоны гол цөм нь орчин үеийн лаборатор болно.

Өдгөө Гуандүн-Хонконг-Макао Их Булан байгуулахыг батлан зөвшөөрсөн баримт бичигт дэлхийн жишигт нийцсэн Өмнөд Хятадын технологийн инновацийн төв байгуулахыг санал болгосон юм.

Вест Лейкийн их сургууль буюу West Lake University нь хиймэл оюун ухаан, хөдөлгөөнт интернет, амьдралын био инженер гэсэн гурван чиглэлээр Ханжөү хотод байгуулагдсан бөгөөд доктор элсүүлэхээс эхлээд орчин үеийн лабораторид докторын өгүүллээ хийж дуусгадаг. Үүнээс гадна Жэжян их сургуулийн лаборатори, Алибаба лаборатори бий.

Ойрын хэдэн жилийн бодлогын чухал чиглэл бол Шинжлэх ухаан хотын системийг төлөвшүүлж, аж ахуйн нэгжүүдийг орчин үеийн лабораторийн системээр хангаж, технологийн инновацыг бүрэн дүүрэн хийх явдал юм.

Технологийн инновацыг сайн хийхэд технологийн инновац хийх урам зоригийг дайчилж, оюуны өмчийн тогтолцоонд тохируулга хийх хэрэгтэй. Өмнө нь том оврын оюуны өмчийн эрх нь тухайн улс эсвэл тодорхой байгууллагад харьяалагддаг байсан бол одоо хуулийн тогтолцоог цогцоор нь шинэчлэн өөрчилж, хувь хүн оюуны өмчийн эрхийг эзэмших боломжтой болж байна.

Энэ тогтолцооны хүчээр Хятад улс баялаг бүтээх гурав дахь үйл ажиллагаагаа явуулж чадна.

Хэрэв дээр дурдсан гурван зүйлийг тууштай хийвэл Хятадын эмзэг талыг хурдан нөхөж, Хятадын технологийн инновац ойрын 10 жилд сайжрах бүрэн боломжтой. 

Найруулагч:Б.АРИУХАН
Эх сурвалж:cri
Мэдээ үзсэн:383
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой