Одоогийн үе шатанд коронавирусний эсрэг вакцинжуулалтын гол зорилтот бүлэгт 18-59 насны өндөр эрсдэлтэй хүн амыг хамарсан юм.
Вакцины эмнэлзүйн судалгааны өгөгдлийг тасралтгүй сайжруулж,с урьдчилан сэргийлэх, хянах хэрэгцээ, вакцины хангамжийг нэмэгдүүлснээр Хятад улс вакцинжуулалтын зорилтот бүлгийг улам олон хүмүүст, тэр дундаа 60 ба түүнээс дээш настай өндөр настнуудад өргөжүүлэхээр холбогдох ажлыг урагшлуулж байна гэж Хятадын Эрүүл мэндийн яамны Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх товчооны байцаагч Ван Бинь өнөөдөр буюу 13-ны өдөр Төрийн зөвлөлийн урьдчилан сэргийлэх, хянах хамтарсан механизмын тухай хэвлэлийн бага хурал дээр танилцууллаа.