Энэ сарын 13-нд болсон ээлжит хэвлэлийн бага хурал дээр Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Зао Лижянь:
- 5G технологи бол аж үйлдвэрийн 4-р хувьсгалын тэргүүлэх, удирдан дагуулах болон индрийн чанартай шинжлэх ухаан технологи юм, 5G-г нээн ашиглахыг олон орон хамтдаа зөвшилцөн хамтдаа байгуулан хамтдаа хуваалцах ёстой хэмээн Хятадын тал үзсээр ирсэн юм гэж хэллээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, Хятад улс нэгэнт бүх дэлхийн хамгийн том суурин болон хөдөлгөөнт сүлжээг бүрдүүлсэн байна, Хятадын хөдөлгөөнт холбооны технологи 5G-гийн салбарт чухал том амжилт гаргасан байна. Гэвч хэсэг хугацааны турш Америкийн зарим улс төрчид Хятадын аж ахуйн нэгжийн 5G төхөөрөмжийг хэрэглэхгүй байх талаар бусад орныг айлган сүрдүүлсээр ирсэн юм.
Зао Лижянь холбогдох асуултад хариулах үеэр:
- Хятадын дээд шинжлэх ухаан технологийн аж ахуйн нэгжийн 5G-гийн салбарт олсон ахиц дэвшлийг олон нийт мэднэ. Сүүлийн жилд Хятад улс дэлхий нийтийн 5G-гийн тусгай ашгийн эрх эрмэлзлэгчдийн төвлөрсөн газруудын нэг болж, 5G-гийн сүлжээний цар хэмжээ болон хэрэглэгчдийн тоогоороо бүгд дэлхийн тэргүүн байранд орж, 5G-гийн үйлдвэрлэлийн ерөнхийлсөн бодит хүч дэлхий нийтийн дээд түвшинд хүрсэн байна. Шинжлэх ухаан технологийн салбарт үзэл суртлаар технологийн хөгжилд зааг хязгаар тавьж, хүний оролцоотойгоор харш саад бий болгож, цаашлаад үндэсний аюулгүй байдлын ойлголтыг хавтгайруулж, тогтсон орон болон тогтсон аж ахуйн нэгжид цохилт өгөх нь шинжлэх ухаан технологийн хөгжлийн үндсэн дүрмээс зөрчиж, олон орны хамтын ашиг сонирхолд нийцэхгүй юм гэж тэмдэглэн хэлэв.