2020 оны 12-р сарын 19-нөөс 20-ны өдрүүдэд Хорчин баруун гаран өмнөд хошууны "Улаанмодын тал нутгийн мөнгөн өвлийн наадам-2020" үзэсгэлэнт сайхан Улаанмодын тал нутагт нижгэр болов. Наадам нь морь уралдах, бөх барилдах, сур харвах зэрэг уламжлалт уралдаанаас гадна, монгол шатар, шагай наадах, өвлийн улирлын уламжлалт хувцас загварын уралдаан, ганган морь шалгаруулах тэмцээн зэрэг шинэхэн арга хэмжээнүүдээр хүн ардаа баясгав. Наадамд Хянган аймгийн бусад орон нутгаас болон Хөлөнбуйр, Тунляо, Улаанхад, Шилийнгол зэрэг аймаг, хотоос маш олон бөхүүд, сурчид ба уяачид хүрэлцэн ирж наадамд хөг аяс нэмснээр мөс цасанд хучигдагсан Улаанмодын тал нутгийг дулааллаа.