Хятадын дарга Ши Жиньпин 01-р сарын 06-нд Старбаксын захирлуудын зөвлөлийн хүндэт дарга Ховард Шульцт хариу захидал илгээж, түүнийг болон Старбакс нарыг Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа, хоёр орны харилцааг хөгжүүлэхэд үргэлжлүүлэн идэвхтэй үүрэг гүйцэтгэхийг уриалав.
Ши Жиньпин захидалдаа:
ХКН-ын удирдлага дор 1.4 тэрбум Хятадын иргэд чинээлэг нийгмийг бүтээн байгуулах, орчин үеийн социалист орныг бүтээн байгуулахын тулд урт хугацааны турш шаргуу ажилласаар ирэв. Хятад улс орчин үеийн социалист орныг бүтээн байгуулах ажлыг бүх талаар урагшлуулсан бөгөөд энэ нь дэлхийн хэмжээний компаниуд, тэр дундаа Старбакс болон Америкийн бусад компаниуд Хятадад хөгжих өргөн орон зай болон боломжийг олгосон. Старбакс Хятад Америкийн эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа, хоёр орны харилцааг хөгжүүлэхэд идэвхтэй хүчин чармайлт гаргана гэж найдаж байна гэж онцолсон байжээ.
Үүний өмнө Шульц дарга Ши Жиньдин захидал илгээж, БНХАУ-ын дарга Ши Жиньпиний удирдлага дор Хятад улс чинээлэг нийгмийг бүтээн байгуулж байгаад баяр хүргэж, Хятадын ард түмэн, Хятадын соёлд хүндэтгэлтэй хандахаа илэрхийлсэн юм.