Маглев галт тэрэг нь соронзон орчинд өөрийгөө хөвүүлэх, чиглүүлэх, тогтворжуулах чадамж бүхий технологиор бүтээгдсэн хурдны галт тэрэг юм. Сүүлийн жилүүдэд Хятад улсын Маглев галт тэрэгний судалгаа амжилтаар дүүрэн байна. Үүний нэг жишээ нь Сычуань мужийн Чэндү хотын Баруун өмнөдийн зам тээврийн их сургуульд Хятад улсын бие даан судлан хөгжүүлсэн 620 к/цаг хурдтай Маглев галт тэрэг болон уг галт тэрэгний хурдны зам шугамын эх загварыг энэ сарын 13-нд олон нийтэд танилцуулжээ. Баруун өмнөдийн зам тээврийн их сургуульд Хятад улсын Маглев галт тэрэгний судалгааны лаборатори болон 165 метр бүхий туршилтын зам шугам байдаг. Уг сургуулийн судалгааны баг Хятадын Жүнчэ компани, Хятадын төмөр замын корпорацын эрдэмтэдтэй хамтран ажилладаг.
Соронзон орчинд өөрийгөө хөвүүлэх, чиглүүлэх, тогтворжуулах чадамж бүхий технологиор бүтээгдсэн Маглев галт тэрэг нь ирээдүйн вакуум дамжуулах хоолойн зам тээврийн хувьсгалтай илүү уялдан ажиллах боломжтой юм. Маглев галт тэрэг нь онолын хувьд ирээдүйн вакуум дамжуулах хоолойн замаар 1000 километр/цаг илүү хурдаар зорчих боломжтой гэж эрдэмтэд үзэж байна.