Энэ сарын 12-нд Фү Жянь мужийн Хэвлэл мэдээллийн бага хурлаас мэдээлэхдээ, Фү Жянь мужийн Лон Янь хотын Шан Кан шяний Лон Шян тосгоноос тос хэлбэрийн үлэг гүрвэлийн сүргийн хөлийн ул мөрийг илрүүлсэн байна. Энэ нь Фү Жянь мужийн хамгийн анхны үлэг гүрвэлийн илрүүлэлт юм. Үлэг гүрвэлийн хөлийн ул мөрийг 2020 оны 11-р сард Хятадын Гео Шинжлэх Ухааны Их Сургууль (Бээжин), Фужянь Инлянгийн Чулуун Байгалийн Түүхийн Музейн хамтарсан экспедицийн баг илрүүлжээ. Одоогоор өвсөн тэжээлт гүрвэл, том жижиг шувуун хэлбэрийн гүрвэл, махан идэшт том гурван хуруут гүрвэл, хоёр хуруутай гүрвэл зэрэг 240 гаруй үлэг гүрвэлийн ул мөрийг цэвэрлээд байна.
Хятадын Гео Шинжлэх Ухааны Их Сургуулийн (Бээжин) дэд профессор Шин Лида хэлэхдээ, эдгээр ул мөрний хэмжээ 8 - 55 см хооронд хэлбэлздэг мөртөө эдгээр ул мөрөөс харахад үлэг гүрвэлийн биеийн урт 1-10 метр, бүх ул мөрийг 1600 метр квадрат талбайгаас олдсон. Энэхүү элбэг үлэг гүрвэлийн ул мөрийн үлдэгдэл нь орчин цагийн экологийн орчин, үлэг гүрвэлийн үйл ажиллагааг судлахад чухал ач холбогдолтой юм.