Хятадын Соёл болон аялал жуулчлалын яамнаас Хятадын биет бус соёлын өвийн төлөөлөх чанартай төслийн нэрсийн жагсаалтыг саяхан албан ёсоор зарлан нийтэлсэн байна. Ардын аман зохиол, уламжлалт дуу хөгжим, уламжлалт бүжиг зэрэг 10 том төрлийн нийт 337 зүйл хамрагдсан байна. Үүнд ӨМӨЗО-ы Хөлөнбуйр хотын Эвенк үндэстний цөөнхийн өөртөө засах хошууны ардын аман зохиол “Эвенк үндэстний ардын аман үлгэр” жагсаалтад хамрагджээ.
Холбогдох мэдээллээс танилцуулснаар “Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Биет Бус Соёлын Өвийн Хууль”-ийн дагуу Соёл болон аялал жуулчлалын яам 2019 онд биет бус соёлын өвийн төлөөлөх чанартай төслийг бүртгэх ажлыг эхлүүлэн хийжээ. 2020 он гэхэд тусгай мэргэжилтний ажлын хэсэг зохион байгуулж Хятадын 31 муж, өөртөө засах орон, шууд харьяа хот, Хонконг засаг захиргааны онцгой бүс, Макао засаг захиргааны онцгой бүс зэрэг газар орны нийт 943 төслийг хянан тогтоосон байна.