”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

ДЭМБ-ын шинжээчдийн баг Хятадад ирэв

ДЭМБ-ын шинжээчдийн баг Хятадад ирлээ.

Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын ерөнхий захирал Тедрос 14-ний өдөр хэлэхдээ, шинэ коронавирусний эх үүсвэрийг илрүүлэх зорилгоор 13 хүний бүрэлдүүнтэй ДЭМБ-ын шинжээчдийн баг мөн өдөр онгоцоор Сингапураас Хятадын Уханьд хүрлээ. Цаашид Хятадын түншүүдтэй хамтран шинэ коронавирусний эх үүсвэрийг илрүүлэх ажил өрнүүлнэ гэжээ. Мэргэжилтний хэсгийн бусад хоёр хүний иммуноглобулины M (IgM) шинжилгээний хариу нь эерэг гарсан тул Сингапурт хоцорсон байна.

Тедрос мөн өдөр ДЭМБ-ын Онцгой байдлын хорооны хуралдаан дээр хэлснээр, шинжээчдийн багийн бүх гишүүд явахаасаа өмнө өөрийн орондоо коронавирусний нуклейн хүчил ба эсрэг биеийн шинжилгээг олон удаа хийсэн бөгөөд дүн нь бүгд сөрөг гарсан. Уханьд ирсний дараа тэд хоёр долоо хоногийн турш тусгаарлагдаж, энэ хугацаанд Хятадын түншүүдтэй зайнаас ажиллана. Тусгаарлалт дууссаны дараа тухайн газарт хоёр долоо хоног ажиллана. 

Эв нэгдэл бол тахлын эсрэг арга хэмжээний гол цөм юм. Цар тахлын нөхцөл байдалд дэлхий нийтээрээ жаргал зовлонгоо хамтатгаж, хүнд бэрхшээлийг хамтдаа даван туулах ёстой. Өдгөө улс орнуудын коронавирусний эсрэг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тэмцэх үзэл ойлголт ихээхэн нэмэгдэж, хувь хүн, хороолол гэсэнгүй өөрсдийгөө болон бусдын эрүүл мэндийг хамгаалахын тулд хичээн ажиллахад бэлэн байна гэж Тедрос онцлоод өндөр эрсдэлтэй халдвар дамжуулах орчинд анхаарлаа төвлөрүүлж, халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээний үр нөлөөнд байнга дүгнэлт хийхийг улс орнуудаас шаарджээ.

Найруулагч:Б.АРИУХАН
Эх сурвалж:cri
Мэдээ үзсэн:359
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой