”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Өрнөдийн хэвлэлүүд яагаад амаа таглав?

”КОВИД-19”-ийн вакциныг тарихыг батлан зөвшөөрснөөс хойш 23 хүн нас бараад байгаа.

Орон нутгийн цагаар 14-нд Норвеги улсад “Рфизер” компанийн вакциныг тариулсан 23 ахмад настай хүн нас барсан бол тэдний 13 хүний нас барсан шалтгаан нь вакцин тариулсны дараа сөрөг дагавартай шууд холбоотой хэмээн тус орны эм бэлдмэлийн хяналт удирдлагын байгууллага дүгнэжээ.

Норвеги улсад одоогоор 25 мянган хүн “Рфизер” компанийн вакциныг тариулаад байгаа 23 хүн вакцин тариулсны улмаар нас барна гэдэг маш том харьцаа  юм. Мөн өдөр Германд ч тус компанийн вакциныг тариулсан 10 хүн нас барсан бол Францад 1 хүн нас баржээ. Харин Норвеги, Герман зэрэг орнуудын холбогдох байгууллага нэгжүүд нас баралтын учир шалтгааныг настайчуудын ужиг өвчинтэй холбохыг “яарч” байгаа бол Хятад улсын вакцины тухай дуу булаалдан хашхирч байсан өрнөдийн хэвлэлүүд харин энэ үе “амаа таглаж”, таг дуугүй болсон нь сонин юм.

Норвегийн Эм бэлдмэлийн хяналт удирдлагын үндэсний газар саяхан мэдэгдэл хийж, Америкийн Рфизет компани болон Германы биотехникийн компанийн хамтран бүтээсэн "КОВИД-19"-ийн вакциныг тарихыг батлан зөвшөөрснөөс хойш 23 хүн нас бараад байгаа бол 13 нь вакцин тариулсантай шууд холбоотой нь тогтоогдсон. Нс барсан 23 хүн нь бүгд өндөр настайчууд байсан болохоор дараагийн алхамд вакцин тариулах хүмүүс, тэр дундаа настайчуудад шинэ шаардлага тавих болно гэжээ.

Хятадын Үханий Их Сургуулийн Анагаахын факультетын Вирус судлалын газрын профессор Ян Жаньчюү 15-нд хэлэхдээ, Пфизер вакцин бол мРНХ вакцин юм. Идэвхгүйжүүлсэн вакцинтай харьцуулахад эл вакцин нь голчлон эмчилгээний шинж чанартай байдаг. Хэрэв өвчтөн шинэ төрлийн коронавирусийн халдвар авсан эсвэл бусад өвчнөөр өвчилсөн тохиолдолд вакцин тариулсны улмаар өвчтөний биед үүссэн гетероген уураг нь харшлын урвал үүсгэх, цаашлаад бусад гаж нөлөөг үүсгэн, улмаар суурь өвчнийг улам хүндрүүлж болзошгүй юм. Энэ бол олон улсын эрдэм шинжилгээний салбарын нийтээр хүлээн зөвшөөрсөн мРНХ вакцины дутагдал юм гэжээ. Тэгвэл энэ бүхний өмнө хашхираад байдаг өрнөдийн хэвлэлүүд яагаад таг болов?

“Өнөөдрийн Норвеги” сонин Пфизер вакцин тариулсан хүн нас барсан тухай мэдээлсний 20 гаруй цагийн дараа Америкийн Блумберг агентлаг 100 хүрэхгүй үсэгтэй товчхон мэдээ нийтэлсэн бөгөөд “Норвеги улс 80 гарсан хүмүүс вакцин тариулах эрсдэлтэйг анхааруулав” гэсэн гарчиг тавьжээ.

Харин Твиттер зэрэг нийгмийн сүлжээ нь Хятадын болон Оросын вакцины тухай эерэг мэдээллийг хязгаарлаж байгаа нь мөн хачирхалтай юм.

Найруулагч:hurtsaa
Эх сурвалж:ХОУР
Мэдээ үзсэн:499
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой