Тухайлбал:
Нэг. Зах зээлийн хангамж, үнэ ханшны тогтвортой байдлыг баталж, бодит байдлын дагуу дор орлоготой хүмүүст нөхөн олговор олгоно.
Хоёр. Ядуурлаас ангижирсан хүмүүс дахин ядуурахаас сэргийлж, холбогдох баталгааны арга хэмжээг сайтар хэрэгжүүлнэ.
Гурав. Гадагш гарч хөдөлмөр эрхэлсэн тариачид болон сургууль соёлын мөр хөөж буй оюутнууд ажиллаж сурч буй тухайн нутагтаа сар шинээ тэмдэглэх, мөн тэдний ар гэрийнхэнд анхаарал хандуулна.
Дөрөв. Тууштай хяналт шалгалт явуулж, өнчин өрөөсөн настайчууд болон хүүхдүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, оюуны согогтой хүмүүс зэрэг эмзэг бүлгүүдийн амьжиргааг сайтар баталж, тусгай зориулалтын дэмжлэг туслалцаа үзүүлнэ.
Тав. Үер усны гамшигт өртөн иргэдийг түр төвхнүүлсэн газар дахь амьжиргааг сайтар батална.
Зургаа. Төвлөрсөн төсвөөс урьдаар 100 тэрбум юанийн нөхөн олговор, тусламжийн санхүүжилт хийх бол холбогдох хяналтаа эрчимжүүлж, нүүлгэн ашиглахаас сэргийлнэ. Орон нутгийн захиргаанд хариуцлагаа ухамсарлаж, иргэдийн амьжиргааг батлах санхүүжилтийг хангалттай бэлдэж, зорилтот бүлэгт нь шуурхай хүргэж ажиллах зэрэг болно.