Хятадын Экологи, байгаль орчны яам энэ сарын 15-ны өдөр 2020 оны Хятад улсын хөрсний гадаргын ус ба агаарын чанарын тухай мэдээ нийтэлжээ. Үүнээс үндэсний хэмжээнд дунд, жижиг 337 хот суурингийн агаарын чанар сайтай өдрийн тоо 87 хувьд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 5 нэгжээр нэмэгджээ.
2020 оны 01-ээс 12-р саруудад дунд жижиг 337 хот суурины агаар дахь РМ 2.5-ын хэмжээ 33 микрогармм /куб метр болсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 8.3 хувиар буурчээ. Түүнчлэн агаар дахь РМ 10-ын хэмжээ 56 микрогармм / куб метр болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 11.1 хувиар буурсан байна.