”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Ван И Теодоро Локсин нар хэлэлцээ хийв

Ван И, Теодоро Локсин нар хэлэлцээ хийв.

Орон нутгийн цагаар 01-р сарын 16-нд Хятадын Гадаад Харилцааны Сайд Ван И Манилад Филиппиний Гадаад Харилцааны Сайд Теодоро Локсинтой хэлэлцээ хийжээ.

Ван И хэлэхдээ "Хоёр орны төрийн тэргүүн нарын стратегийн удирдлага дор Хятад, Филиппин өнгөрсөн жил дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойгоо угтан тэмдэглэлээ. Олон жилийн турш манай хоёр орон хатуу бэрхийг хамтдаа давж, олон төрлийн сорилтуудыг туулж ирлээ. Шинэ оны босгон дээр солилцоо, хамтын ажиллагаагаа сайтар төлөвлөж, цар тахалтай тэмцэх, эдийн засгаа сэргээхээр гол тал болгон, улам нягт хамтран ажиллаж, хоёр орны иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцааг улам баялаг амжилтад хүргэж, хоёр ард түмэнд үр өгөөжийг нь хүртээх ёстой.

Филиппиний талд "КОВИД-19"-ийн нэг бүлэг вакцин хандивлахаар Хятадын тал шийдсэн бөгөөд Хятадын аж ахуйн нэгжүүд Филиппиний талтай вакцин судлалын салбарт түлхүү хамтран ажиллахыг урамшуулан дэмжиж, Филиппин улс эртхэн цар тахлыг дарахад тусалж ажиллахад бэлэн байна. Сүүлийн жилүүдэд хоёр орон хоорондын хамтын ажиллагааны том чухал төслүүд баялаг амжилт тогтоолоо. Хоёр талаараа нэгэнт 11 төслийг хэрэгжүүлсэн бол 12 төсөл нь одоогоор хэрэгжиж байгаа юм уу удахгүй хэрэгжиж эхэлнэ. Түүнчлэн мөн 12 төслөөр идэвхтэй зөвшилцөл хэлэлцээ хийж байна. “Бүс ба зам” санаачилга болон “Их бүтээн байгуулалт, онц бүтээн байгуулалт” төлөвлөгөөг сайтар холбож, чөлөөт худалдааг эрчимжүүлэн, үндэстэн дамнасан цахим бизнес, банк санхүү зэргийг хөгжүүлэн, хөгжлийн боломж, ололт амжилтаас хуваалцахад Хятадын тал бэлэн байна.

Мөн Хятад-АСЕАН хоорондын харилцааны зохицуулагчийн хувиар хоёр талын харилцааг гүнзгийрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байгаа Филиппиний талд талархал дэвшүүлж, зохицуулалтаа нэмэгдүүлж, АСЕАН-ы орнуудтай хамтаар Хятад-АСЕАН-ны яриа хэлэлцээний харилцаа тогтоосны 30 жилийн ойг тэмдэглэж, хоёр талын харилцааны түвшнийг дээшлүүлж, “цэнхэр” эдийн засгийн түншийн харилцаа тогтоон, “Бүс нутгийн эдийн засгийн иж бүрэн түншийн харилцааны хэлэлцээр”-ийг эртхэн хүчин төгөлдөр болгож, дэд бүтцээр холбогдох, дижитал эдийн засаг, мэдээ өгөгдлийн аюулгүй байдал зэрэг салбар дахь хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхэд Хятадын тал бэлэн. Олон улсын хууль тогтоомжид нийцсэн, бодит үр ашигтай бүс нутгийн дүрэм журмыг байгуулах нь бүс нутгийн улс орнууд асуудлуудыг бие даан зохицуулж, өмнөд тэнгисийн усан хилийг энх тайван, найрамдал, хамтын ажиллагааны бүс болгон бүтээн байгуулах бүрэн чадамжтай гэдгийг харуулж байна" гэжээ.

Теодоро Локсин хэлэхдээ "Филиппин, Хятадын харилцаа бол бүрэн эрхт хоёр орон хоорондын голч шударга, харилцан ашигтай, найдвартай харилцаа бөгөөд Филиппиний хувьд мөн ч маш чухал хоёр талт харилцаа юм. Хоёр орны удирдагчдын дэмжлэг дор хоёр талаараа цар тахлын нөлөөг арилгаж, эдийн засаг, худалдаа, дэд бүтцийн бүтээн байгуулалт зэрэг салбар дахь хамтын ажиллагаагаа тасралтгүй урагшлуулж байгаа нь хоёр орны харилцаа хир зэрэг нягт гэдгийг бүрэн харуулж байна. Вакциныг оролцуулсан цар тахлын эсрэг их олон удаагийн дэмжлэг үзүүлж ажилласан Хятадын талд талархал илэрхийлэхийн ялдам тахлын эсрэг хамтын ажиллагаагаа улам эрчимжүүлэхийг хүсэж байна. Хятад улсын эдийн засаг цар тахлын нөлөөг маш шуурхай арилгаж байгаад бахархаж байна. Дэлхийн эдийн засгийн сэргэлт Хятад улсаас салж чадахгүй. Тиймээс Хятад улсаас туршлага зээлдэхийг Филиппиний тал хүсэж байна. Түүнчлэн “Өмнөд тэнгисийн үйл ажиллагааны журам”-ын тухай зөвшилцлийг идэвхтэй ахиулж, “АСЕАН-ны дэд бүтцийн ерөнхий төлөвлөгөө-2025” болон “Бүс ба зам”-ыг сайтар холбож, хоёр талын харилцааг тогтвортой урагшлуулахад Филиппиний тал бэлэн байна" гэжээ.

Найруулагч:Б.Сүлдээ
Эх сурвалж:ХОУР
Мэдээ үзсэн:397
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой