”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

85 настай ахмадын гуунаас гарсан тэмдэглэл

85 настай ахмадын гуунаас гарсан тэмдэглэл

   Өвлийн нар цонхоор тусч, гэрт тарьсан цэцэг өвлийг умартан цэцэглэж, алив бүхэн сэтгэлд нэг л таатай. Гэрийн зүүн хаяанд суусан намхан биетэй, магнай дүүрэн үрчлээстэй, улаан өнгийн ноосон хувцастай ахмад настан намбатайнхан сууна. Тэрээр саяхан шинэ гэрт нүүж орсон юм. Настан:

- Ингэж сайхан амьдарна гэж бодол зүүдэнд байсангүй гэж үлгэр шиг юм ярина. Өвөр Монголын Тунляо хотын Хүрээ хошуу нь гуу ганга олонтой нутаг юм. Холоос харахад тал зоо шиг харагдах боловч хэдэн арван метр, хэдэн зуун метр гүн гуу ганга маш олон. Хүрээ хошуунд 999 гуу гангатай гэх буюу 9999 гуу гангатай гэж нутгийн хүмүүс хэлдэг. Гуу ганга бүхэнд хүн ардын амьдрал тэмцлийн ул мөр тамгалсан үлгэр учралтай байдаг.

85 настай энэ ээжийг Шюй Фэнхэ гэдэг. Хүрээ хошууны Хөхөн суурингийн Ү-Шин тосгоны насаар хамгийн өндөр буурал. Түүний үлгэр 100 гаруй метр гүн Үхэрт гуунаас эхэлнэ.

- Үхэрт гуу гэж 300 гаруй жилийн түүхтэй юм. Миний өвөг болон аав бүгд л Үхэрт гуунд төрж өссөн хүн, тухайн үед амьдрал ядуу буурай, гууны амнаас цааш газар байхыг мэддэг боловч байгалийн нөхцөл, амьдралын шалтгаанаас болж гуунаас бараг гарсангүй. Би ч Үхэрт гуунд бүтэн 82 жил амьдарч, бүх халтай хэцүү амьдралыг хаширтал амсаж байсан хэмээж настан янжуур тамхиа асаан хүчтэй сороод:

- Арваад жилийн өмнө нэгэн удаагийн их цасанд гуунаас гардаг ганц зам ч цасанд булагдаж, тосгоныхон гуунаасаа гарч чадахгүй хоёр сар гаруй болсон гэж ярина.

      Цас бороо, үер устал болох юм. Үхэрт гуугийн иргэд зүрхээ гартаа барьж суудаг байсан гэнэ. Онцгойлон намрын хураалт авах ба худалдах нь тэдний хамгийн санаа сэтгэл болдог явдал байжээ. Тариа төмсөө хураасан наймаачныг иргэд наймаачныг нүднээсээ нулимс гартал хүлээнэ. Цөөн ирдэг наймаачид гууны тариаг зах зээлийн үнээс нэлээд хямд хураадаг байснаас тэдний жилийн орлого гэж маш бага байжээ. Үхэрт гуугийн 32 айл өрхийн 28 айл өрх нь амьдрал ядуу буурай байснаас тэд гуунаас гарах цорын ганц хамтын хүсэл мөрөөдөлтэй байсан. Энэхүү хүсэл мөрөөдөл нь 2017 онд биелсэн байна. Тухайн жил Хятад улсын нүүлгэн шилжүүлж ядуурлаас ангижруулах бодлогын дагуу Үхэрт гуугийн 32 айл өрхийн 113 хүн бүгдээрээ гуунаас 3 километрийн зайд буй шинэ бууцанд нүүсэн байна.

- Үхэрт гууны хэдэн үеийн хүмүүсийн гуунаас гарах хэмээх хүсэл мөрөөдөл нь шинэ цаг үед биелэгдлээ. Ийм сайхан цаг үед амьдарч байгаадаа маш их аз жаргалтай байна гэж настан сэтгэл догдлон ярьлаа.

    Алсаас суналзах засмал замын ойролцоо ваар тоосгон шинэхэн гэрүүд, хашаа саравч жигдрэн харагдах бөгөөд шар алаг үхрүүд таатай сайхан бэлчиж, аз жаргалант амьдралын бор зураг дэлгэгдэнэ. Гурван жилийн турш улсаас амьдрал ядуу буурай айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлэх ядуурлаас ангижруулах ажил бодлого явагдаж, бид орон нутгийн бодит байдалдаа суурилан гэрэл цэнгийн аж үйлдвэр, тэжээврийн үйлсийг байгуулав. Одоогоор тосгоны хүн амын дунджын жилийн орлого 10 мянган юаньд хүрч, амьдрал ядуу буурай 28 айл өрхийн амьдрал дэгжрэн сайжирч, Үхэрт гуу хэмээх нэрээ Шинэ айл хэмээн сольсон байна гэж Ү-Шин тосгоны удирдлага Шюй Давэй танилцуулна.

Шюй Фэнхэ настан гуунаас гарч ирээд Хүрээ суурин, Тунляо хотод анх удаа ирлээ. Бас хурдны галт тэргээр Фүшиньд аялж, хот газрын хөгжөөн, асар барилга, машин тэргийг нүдээрээ үзлээ. Одоогоор түүний хүү Шюй Гүөцай үхэр бордон тэжээгээд жилд 100 мянган юаний орлоготой баян чинээлэг амьдарна. Тус тосгоны айл өрх бүр 10 гаруй үхэр тэжээж байгаа бөгөөд үхэр бордон тэжээх арга туршлага суралцан орлогоо нэмэгдүүлнэ.

- Гуунаас нүүж гарснаас хойш бусад газруудаар хөлсний ажил хийх хүнгүй болж, бүх иргэд өөр өөрийн мал унаатай болж тариа модоо додомдон амьдралаа өөд нь татсан байна гэж Шюй Фэнхэ настан ярина.

Найруулагч:Х.АРВИНТАЛ
Эх сурвалж:ӨМӨС
Мэдээ үзсэн:556
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой