”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Гэр бүлийн буудлын жаргалант амьдрал

Гэр бүлийн буудлын жаргалант амьдрал

    Өвөр Монголын Хөлөнбуйр хотын Өргөнө хотын Лавдалинаас мордож умар зүгт ойролцоогоор зуун километр аялбал Хятад улсын цорын ганц Орос үндэстний шян  Энх Орос үндэстний шяньд хүрнэ. Энх Орос үндэстний шянгийн зээл гудамжны хоёр талд Орос Маягийн хэв намбатай модон байшин залгаа оршдог. Энэ нь цэвэр тэгш мөртөө өнгө үзэмж бүрдсэн аялал жуулчлалын бааз бөгөөд жил бүр маш олон жуулчид энд ирж тойрон зугаацдаг.

- Энэ бол миний өвөг, Хэбэй мужийн Цанжөүгийн хүн, миний өвөг залуудаа зүүн хойд орноор дамжин Орост орсон байдаг. Тэгээд миний эмээ ( Орос хүн )-тэй танилцан айл гэр босгож Орост амьдарсан.

Хожим нь өвөө эмээг дагуулан улстаа буцан ирж Энх шянд суурьшсан. Миний нагац өвөг бол Шаньдүн мужийн Шөүгуангийн хүн. Нагац эмээ ч Орос үндэстэн. Энэ гэрэл зураг бол 1984 онд эхнэр, бид хоёрын хуримлах үеийн гэрэл зураг. Энэ нь миний хүүгийн хуримын гэрэл зураг. Миний хүү, бэр Шилийнгол нутагтай монгол үндэстэн. Энэ бол тэдний охин, миний ач охин юм. Монгол бүжгийг гоё бүжиглэдэг, хөөрхөн биз дээ? гэж Энх Орос үндэстний шянгийн ”Лю Ба Жинь гэр бүл” буудлын захирал Лю Жиньцай буудлынхаа зочлох тасгийн хэрэм дээрх гэрэл зургуудаа зааж нэг гэрийн таван үеийн хүмүүсээ бидэнд танилцууллаа..

Энэ жил 61 настай Лю Жиньцай бол Орос үндэстэн. Орос нэрийг нь Костеа гэдэг. Тэрээр гэргийтэйгээ хамт ”Лю Багийн гэр бүл” нэртэй буудал ажиллуулдаг. Лю Жиньцай уг нь Энх малжих талбайн ажилчин байв. Хожим нь Өргөнө хотын аянчдын тээврийн компанид ажиллаж, бас Хятад, Орос хоёр улсын хооронд жижиг худалдаа наймаа хийж байсан.

        2009 онд Лю Жиньцай Энх Орос үндэстний шянгийн засгийн газрын  уриалгыг мөрдөн дагаж, шянгийн захиргааны хүчтэй дэмжлэг доор Энх Орос үндэстний шянгийн анхны ээлжийн гэр бүлийн буудал эрхлэгчдийн нэг болов. Тэр өөрийн гэрийн жижиг хүрээгээ Орос Маягийн зан үйлийн хүрээ болгон өөрчилж, буудлын нэрээ ”Лю Багийн гэр бүл” гэж эхнэрийнхээ нэрээр нэрийдсэн байна.

2010 онд ”Лю Багийн гэр бүл” буудал нь үйл ажиллагаагаа албан ёсоор эхлүүлж, 10 зочны хонох өрөө, 1 хоолны өргөөтэй. Жил бүр улсын өнцөг булангаас маш олон жуулчдыг хүлээн авч байжээ. 2015 онд ӨМӨЗО-ны аялал жуулчлалын товчооноос Лю Жиньцайн ”Лю Багийн гэр бүл” буудлыг нь ”Таван одот хөдөө тосгоны аялал жуулчлалын хүлээн авах өрх”-өөр үнэлэн баталж, Лю Жиньцайгийн гэр бүл нь ч Хөлөнбуйр хотын ”Хамгийн гоё гэр бүл”-ээр үнэлэгдэн тодров.

- Өдөр тутмын зарлагаас гадна, манай буудлын жил бүрийн орлого хэдэн арван мянган  юаньд хүрч байна. 2010 оны үед манай буудал Энх Орос үндэстний шяндаа хэмжээгээр хамгийн том гэр бүлийн буудал болсон. Гэтэл энэ 10 жилд манай шянд Орос үндэстний маш олон өвөрмөц онцлогтой гэр бүлийн аялал жуулчлалын газар ба гэр бүлийн буудал шинээр байгуулагдсан болохоор манай буудлын үйл ажиллагааны хэмжээ бусадтай харьцуулбал нэлээд бага болсон байна. Гэхдээ бид хоёул үйл ажиллагаагаа өргөжүүлэхийг бодсонгүй. Бид одоогийн суурин дээр хүрээ хашаагаа засаж, зүйл бүрийн цэцэг мод тарьж, жуулчдад тав тухтай амрах газар хангаж өгөхийг зорьж байна. Би манай буудлынхаа барилга, үзэсгэлэн, идээ ундаагаараа дамжуулан илүү олон хүнд Хятад улсын Орос үндэстний соёлыг таниулж ойлгуулах санаа бодол буй гэж Лю Жиньцай инээмсэглэн ярьлаа.

   Лю Жиньцай гэргийтэйгээ хоёулаа гэр бүлийн буудалдаа гэрийн дотно гаднах ажлаа хуваарилан хийж, жижиг буудлаа цэвэр тэгш нарийн нямбай ажиллуулдаг. Лю Жиньцай өдөр бүр хүрээ хашаагаа цэвэрхэн цэвэрлэж, гэргий Лю Ба нь зочны хонох өрөөгөө цэвэрлэх, угааж оёх ба жуулчдад Орос Маягийн хоол унд хийх зэрэг ажлыг харицаж хийдэг. Гэргий Лю Ба нь гар урлал хийх дуртай, зочны өрөө, хоол, цайны ширээн дээрх бүтээлгийг бүгдйиг өөрөө оёдог байна.

- Эдгээр жилүүдэд буудал ажиллуулахдаа бид улсын өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн олон найзуудтай танилцлаа. 2017 онд, бид найзийнхээ урилгаар Чэндү, Ши-Ань, Шэньжэнь, Хонконг болон Аомэньд очиж хэдэн өдөр зугаацлаа. Энэ жил зав чөлөө гарвал бид бас гадаадад  гарч зугаацна гэж Лю Жиньцай сонирхууллаа.

“Лю Багийн гэр бүл” буудал Лю Жиньцай гэргий хоёуланд зол жаргал авчирчээ. Энэ нь Нам засгийн Цөөн тоот үндэстний газар орныг хөгжүүлэх бодлогын дэмжлэгтэй салшгүй холбоотой.

- Нам ба засгийн газрын сайн бодлогод талархаж байна, бидний амьдрал явах тусмаа сайн болно. Бид хоёр нас ахисан боловч үргэлжлэн хичээн зүтгэж, гэр бүлийн буудлаа үргэлжлүүлэн сайн ажиллуулсаар байх болно. Шинэ, хуучин жуулчид найзууд хүрэлцэн ирвэл бүгдйиг халуунаар хүлээн авч зочлон, нутаг усныхаа аялал жуулчлалын салбарын хөгжлийн төлөө үргэлжлэн хичээн ажиллана гэж Лю Жиньцай ирээдүйдээ  итгэл төгөлдөр хэлнэ.                                    

Найруулагч:Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж:www.mgyxw.com
Мэдээ үзсэн:513
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой