Хятадын Эрүүл мэндийн үндэсний хороо 18-нд мэдээлснээр 01-р сарын 17-ны 24 цаг хүртэлх байдлаар Хятадын 31 муж өөртөө засах орон, шууд харья хот болон Шиньжяны үйлдвэрлэл бүтээн байгуулалтын корпусын шинээр нэмэгдсэн коронавирусний тохиолдол 109 хүрч, үүнээс 16 нь гадаадаас тээвэрлэгдэн орж ирж, 93 нь улсын дотоодод илэрснээс Хэбэй мужид 54, Бээжин хотод 2, Хармөрөн мужид 7, Гирин мужид 30 тохиолдол тус тус бүртгэгджээ. Нас барсан тохиолдол нэмэгдээгүй, сэжиглэгдсэн тохиолдол гараагүй байна.
01-р сарын 17-ны 24 цагт 31 муж өөртөө засах орон шууд харьяа хот болон Шинжяны үйлдвэрлэл бүтээн байгуулалтын корпусын одоогийн байгаа тохиолдол 1301 болж, түүнээс 43 өвчтөний биеийн байдал хүнд байна. Нийт 82 мянга 400 өвчтөн эдгэрч, 4634 өвчтөн нас барж, оношлогдсон тохиолдол 88 мянга 336 тохиолдол болж, сэжигтэй 3 тохиолдол байна. Нийт ойр хавьталтай 940 мянган 068 хүнд анагаахын ажиглалт хийж, эмнэлгийн ажиглалтад байгаа нягт хавьталтай хүн 34 мянга 231 байна.