”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Бидэнд Ши өвөөтэй адил мөрөөдөл бий

Бидэнд Ши өвөөтэй адил мөрөөдөл байгаа.

“Гурван есийн хүйтэнд гунан үхрийн эвэр хуга хөлдөнө”гэгчээр өвлийн улирлын хамгийн хүйтэн үеэр ӨМӨЗО-ы Хөххотын Хэн Чан Дянь бага сургуульд харин хөл бөмбөгийн өвлийн лагерийн үйл ажиллагаа ид явагдаж байна. Хөл бөмбөгийн хорхойтнууд мэргэжлийн дасгалжуулагчийн удирдлага дор хөл бөмбөгийн онол, практикийн ур чадварын сургалтад хамрагдаж байна.

Өвлийн лагерийн ажиллагаа нь өсвөр насны хүүхдүүдэд хөл бөмбөгийн спортын дур сонирхол баяр баяслыг нэмэгдүүлэх төдийгүй тэд нарын хүчээ нэгтэн хамтран ажиллах, тэсвэр тэвчээртэй байх, ялалтын төлөө уйгагүй тэмцэх шуурхай зоригийг буй болгоно.

Ши Жиньпиний хувьд тэсвэр хатуужилтай байх нь амжилтад хүрэх зайлшгүй шаардлагатай нөхцөл юм.

Хятадын спортын хөгжлийн талаар Ши Жиньпин “Гурван том бөмбөг” тухайлбал хөл бөмбөг, сагсан бөмбөг, волейболыг сайтар хөгжүүлэх хэрэгтэй, энэ бол спортын хүчирхэг орны бэлэг тэмдэг юм гэж онцолж байсан юм.

Гурван том бөмбөгийн хувьд Ши Жиньпин хөл бөмбөгөнд онц сонирхолтой. Тэрээр Хятад улс дэлхийн цомын тэмцээнд оролцох эрх авах, дэлхийн цомын тэмцээнийг зохион байгуулах, дэлхийн цомын аварга болох нь миний гурван мөрөөдөл гэж хэлж байжээ.

Герман, Их Британи, Мексик, Аргентин, Орос, АНУ, Ирланд зэрэг орнуудаар айлчлах үеэр Ши Жиньпин бүр хөл бөмбөгийн талаар ярьж, солилцоо хийж байсан юм.

2015 оны 02-р сарын 27-ны өдөр нь Хятадын хөл бөмбөгийн түүхэнд бэлэг тэмдгийн ач холбогдол бүхий нэгэн өдөр болжээ. Ши Жиньпин өөрчлөлт шинэчлэлийг бүх талаар гүнзгийрүүлэх тухай төвийн удирдах багийн аравдугаар хурлыг даргалан хуралдуулж, “Хятадын хөл бөмбөгийн өөрчлөлтийн ерөнхий төлөвлөгөө”-г баталжээ.

Ийнхүү Хятадын хөл бөмбөгийн олон ажил төрөл, ялангуяа сургуулийн хөл бөмбөгийн хичээл, өсвөр насны хүүхдийн хөл бөмбөг зэрэг Ши Жиньпиний анхаарал хандуулж буй салбар иж бүрэн бодлого, арга хэмжээ хэрэгжүүлсээр иржээ.

Найруулагч:Х.АРВИНТАЛ
Эх сурвалж:ХЯТАДЫН ОЛОН УЛСЫН РАДИО
Мэдээ үзсэн:1568
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой