Энэ сарын 18-нд болсон оны ээлжит видео хэвлэлийн бага хурал дээр ОХУ-ын Гадаад харилцааны сайд Лавров хэлэхдээ: - Орос, Хятад хоёр орон стратегийн маш нягт харилцаатай юм гэжээ.
Лавров хэлэхдээ: Хоёр орны удирдагч итгэлцлийн найрсаг харилцаатай бөгөөд тогтмол хэлхээ холбоотой байгаа. Орос, Хятадын хоёр талт худалдаа тогтвортой хөгжиж, дэд бүтэц, аж үйлдвэр хөдөө аж ахуй, эрчим хүчний эх баялаг, шинэчлэл зэрэг салбарын томоохон төслүүд хэрэгжсээр байгаа. Өнөө хоёр тал Орос, Хятадын шинжлэх ухаан технологийн шинэчлэлийн жилийг зохион байгуулж, шинжлэх ухаан технологийн шинэчлэл нь хоёр орны эдийн засаг худалдааны харилцааны хөгжилд шинэ хөдөлгөгч хүчин сэлбэх болно гэжээ.
Лавров тэмдэглэхдээ: Орос, Хятад хоёр орон НҮБ-ын хүрээнд маш олон бодит асуудлаар маш нягт хамтран ажилладаг, энэхүү хамтын ажиллагаа нь олон улсын хуулийг хамгаалах гэсэн хамтын зорилтод суурилсан байдаг. Түүнчлэн хоёр орон бас ШХАБ болон БРИКС-ийн орнуудын хүрээнд хамтын ажиллагаа өрнүүлдэг. Өнөө Европ Азийн эдийн засгийн нэгдсэн холбоо хийгээд “Бүс ба зам” санаачилгыг холбох ажил биелсээр байна гэжээ.