Цагаан сар дөхөхөөр гахайн мах, үхэр, хонь болон бусад мах, махан бүтээгдэхүүний үнэ сүүлийн үед дахин өссөн байна. Махны эрэлт хэрэгцээ нэмэгдэх зэрэг байдлаас шалтгаалан буурч байсан гахайн махны үнэ дахин өсөж, үхэр, хонины махны үнэ ч үргэлжлэн өссөн хэвээр байна.
Холбогдох мэдээллээс харахад 2021 оны эхний долоо хоногийн байдлаар хонины махны бөөний үнэ долоо хоног дараалан өсөж, 2020 оны 47 дахь долоо хоногт 1 кг үхрийн мах дунджаар 69.22 юань байсан бол 2021 оны эхний долоо хоногт дунджаар 74.87 юань нэг кг болж, 8.16-иар өссөн байна. Үүнээс гадна хонины мах төдийгүй үхрийн махны бөөний үнийн өсөлт үргэлжилсээр байгаа бөгөөд 2021 оны эхний долоо хоногт үхрийн махны үнэ дунджаар кг бүрд 76.95 юань байсан нь өнгөрсөн оны мөн үеэс 9.2-иар өссөн байна.
-Хэдийн хонь,үхрийн махны үнэ өссөөр байгаа ч борлуулалтын хэмжээ буураагүй харин өссөн байна.Бидний захад үдээс өмнийн 9 цагаас мах болон махан бүтээгдэхүүнийг зорьж ирдэг хүмүүс тасардаггүй. Иймэрхүү хонины гуя 60 юань / жин, хонины махны зүсмэл жин /1 жин=0.5кг/ бүртээ 55 юань гэж Бээжин хотын нэгэн супермаркетын ажилтан танилцуулсан байлаа.