”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Нүдийг хамгаалах хоол хүнс гэж юу вэ ?

Бууцай нь К, А, С амин дэм болон лютеин, зеаксантин зэрэг нөсөөт бодис агуулдаг.

Бууцай

Бууцай нь К, А, С амин дэм болон лютеин, зеаксантин зэрэг нөсөөт бодис агуулдаг.

Лютеин болон зеаксантин нь нүдний хараанд тустай ба муудахаас сэргийлдэг юм. Зеаксантин хүний нүдний торон бүрхэвчид хадгалагддаг бол лютеин нь ургамлын гаралтай хүнсний бүтээгдэхүүнд л агуулагдаж байдаг. Тэр дундаа бууцайнд хамгийн их байдаг. Та бууцайг шинээр нь салатанд хийж хэрэглэх нь зохимжтой. Өдрийн хэрэглээний норм хэмжээ нь 100-150 грамм юм.

Эрдэнэ шиш

Эрдэнэ шиш нь нүдийг хамгаалах сайн хоол хүнс. Эрдэнэ шиш нь удаан эдэлгээтэй байдгаас гадна нүдийг хамгаалах сайн хоол хүнс юм. Эрдэнэ шишийн найрлага дахь лютеин ба зеаксантин нь насжилттай холбоотой шар толбоны доройтол үүсэхээс урьдчилан сэргийлж чаддаг нь анагаах ухаанд батлагдсан байдаг.

Лууван

А аминдэм бол нүдийг эрүүл байлгахад зайлшгүй шаардлагатай микроэлемент юм. А аминдэм нь нүдний эрүүл мэндийг хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэдэг антиоксидант β-каротин агуулдаг. Лууван нь А аминдэмийг хэрэглэхэд тохиромжтой сонголт юм.

Өндөг

Өндөг идэх дуртай хүн байгаа тул баяр хүргэе. Өндөг нь нүдний хараанд маш сайн нөлөөлдөг. Өндөг нь цистеин, хүхэр, лецитин, амин хүчил, прогестерон агуулдаг тул катаракт үүсэхээс сэргийлж чаддаг.

Брокколи

Брокколи нь хараа сайжруулах ба нүдний болор цайхаас сэргийлэх үйлчилгээтэй. Брокколид агуулагддаг шар биет эд ба эрдэнэ шишийн шар гэх улаан луувангийн төрлийн бодис нь нүдэнд их тустай бөгөөд нүдний эсийн чөлөөт бүлэг даралтад учрахаас хамгаалдаг.

Хар  шоколад

Хар  шоколаданд агуулагддаг химийн нийлмэл бодис нь нүдний цусан судсыг хамгаалах үйлчилгээтэй бөгөөд үүний улмаас нүдний эвэрлэг бүрхэвч ба болорлог цогцыг бэхжүүлдэг байна.

Сануулахад зөвхөн цэвэр хар шоколад ийм үйлчилгээ үзүүлдэг байна.

Найруулагч:ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж:http://www.39yst.com/
Мэдээ үзсэн:596
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой