”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Ши Жиньпин Бээжингийн өвлийн олимпын бэлтгэл ажилтай танилцав

01-р сарын 18-нд Хятадын дээд удирдагч Ши Жиньпин Бээжинд өвлийн олимп, өвлийн пара олимпын бэлтгэл ажилтай танилцав.

Нийслэлийн спортын ордонд Ши Жиньпин уран гулгалтын үндэсний шигшээ баг, шорт трекийн тэшүүрийн багийн бэлтгэл дасгалын байдлыг нарийн ойлгож, бэлтгэл ажил урагштай явагдаж байгаад маш их сэтгэл ханамжтай байв, тэрээр хэлэхдээ: “Энэ удаагийн өвдөгш наадмыг сайтар зохион байгуулна гэдэгт би итгэл дүүрэн байгаа!” гэжээ.

2022 оны Бээжингийн өвлийн олимпын наадмын гурван том уралдааны бүсийн нэг болох Янь Чин дүүрэгт Ши Жиньпин уулын цанын газруудын баталгаатай ажиллагаа болон спортын ур чадварын бэлтгэл дасгалын байдалтай танилцсан байна. Тэрээр хэлэхдээ: Бээжингийн өвлийн олимпын наадам, пара олимпын наадмыг зохион байгуулахаар дамжин Хятадын цас мөсний спорт ялангуяа цасан дээрх спортыг улам хөгжүүлэх болно гэжээ.

2017 оноос хойш Ши Жиньпин дөрөв дэх удаагаа өвлийн олимпын наадам болох тухайн газарт нь очиж, бэлтгэл ажилтай танилцаж байгаа нь энэ юм. Халдварын өрсөлдөөн сорилт дор, Бээжингийн өвлийн олимпын уралдаан тэмцээнүүдийн бүх ордон талбай товлосон цагтаа бэлэн болж, холбогдох дэд бүтцийн бүтээн байгуулалт хийгээд ордон талбай нэгэн зэрэг ажлаа дуусгасан байна. 

Найруулагч:ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж:ХОУР
Мэдээ үзсэн:3177
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой