”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Таны мартамхай байдлын хэдэн шалтгаан (Ой тогтоолтоо эргэн сайжруулах аргууд)

Хүмүүс янз бүрийн шалтгаанаас болоод юм мартаж эхэлдэг. Мэдээж хэрэг үүнээс болоод өдөр тутмын амьдралд төрөл бүрийн хүндрэл учирна. Энэ үүднээс та бүхэнд ой санамж бууруулдаг шалтгаанууд болон тэдгээрийг арилгах аргуудаас хүргэж байна.

Хүмүүс янз бүрийн шалтгаанаас болоод юм мартаж эхэлдэг. Мэдээж хэрэг үүнээс болоод өдөр тутмын амьдралд төрөл бүрийн хүндрэл учирна. Энэ үүднээс та бүхэнд ой санамж бууруулдаг шалтгаанууд болон тэдгээрийг арилгах аргуудаас хүргэж байна.

Нойр дутуу авдаг

Нойр дутуу явах нь санах ой муудах хамгийн энгийн шалтгаан юм. Ялангуяа орчин үеийн хүмүүсийн амьдралын хэмнэл хүний нойрыг үгүй хийдэг гэж хэлж болно. Өдөрт 6 цагаас бага нойр авдаг бол юм мартаж байгаадаа гайхах хэрэггүй. Нэг өдөр л нойр дутуу явсан бол хэдэн өдрийн турш юм мартаж эхэлдэг. Мөн эм ууж унтах нь эсрэгээрээ ой ухааныг илүү дордуулдаг. Тиймээс өөрөө байгалийн жамаар унтаж амрах хэрэгтэй.

Бүх зүйлийг нэг дор амжуулах гэдэг

Та өдөр бүр хэтэрхий олон ажил амжуулах гэж оролддог бол тархи тань мэдээлэл хангалттай хурдан хүлээж авч чадалгүй, зарим зүйлсийг орхигдуулж эхэлнэ. Үүнээс сэргийлэхийн тулд нэг зүйлээ сонгож аваад түргэн болоод оновчтой хийж дуусгах тал дээр анхаарах хэрэгтэй. Мөн хамгийн түрүүнд хийж дуусгахаас хамгийн сүүлд хийж дуусгах ажлаа ангилж жагсаагаарай.

Байнга стресстэй байдаг.

Байнга стресстэй байх нь мэдрэлийн тогтолцоонд том ачаалал үзүүлнэ. Тиймээс хүний тархи тэр бүх ачааллыг дааж чадалгүй шинээр орж ирж буй бүх мэдээллийг хааж эхэлнэ.

Өдрийн хийх ёстой зүйлсийнхээ жагсаалтад сайн амралтыг нэмж оруулаарай. Ингэснээр таны тархи сэргэж амархан стресс ядаргаанд орохгүй. Мөн стрессийн эх үүсвэрүүдийг тодорхойлж тэмцэх нь чухал.

Хангалттай ус уудаггүй

Шингэн дутагдал нь тархины үйл ажиллагаа, мэдээлэл хүлээж авах чадварт нөлөөлдөг. Цай, кофе, жүүс, хийжүүлсэн ундаа нь таны биеэс шингэнийг зайлуулахад л хувь нэмэр оруулдаг. Тиймээс та илүү энгийн ус уух хэрэгтэй.

Ой тогтоолтоо сэргээхийн тулд өдөрт дор хаяж нэг литр ус ууж үзээрэй. Магадгүй цаг хугацаа өнгөрөх тусам та түүнд дасаж, тэр ч байтугай хэмжээг нь нэмэгдүүлэх хэрэгтэй болох байх.

Зөв хооллолт

Таны тархи хэвийн ажиллахын тулд өөх тосны хүчил хэрэгтэй. Өөх тос дутагдсаны улмаас ой санамж, танин мэдэхүйн функцууд хамгийн түрүүнд алдагддаг. Тиймээс өөх тос, нүүрс усыг хоолны дэглэмээс бүр мөсөн хасаж хэрхэвч болохгүй. Юм мартаж эхэлснээ анзаарсан бол хооллолтын дэглэмээ өөрчил. Тухайн үед та хоолны дэглэм барьж байсан эсвэл зарим хоол хүнснээс татгалзаж байсан ч гэсэн хэрэгтэй хэмжээгээр өөх тос, нүүрс ус авч байх хэрэгтэй.

Та тархиа мэдээллээр дүүргэдэг

Шалгалтанд бэлдэх, чухал ажлын төсөл танилцуулах, ойлгохгүй байгаа сэдвээ судлах гэх мэт зүйлс хийхэд тархи мэдээллээр дүүрдэг. Хэрэв та хэдэн өдрийн турш мэдээллийг асар их хэмжээгээр хүлээн авч, боловсруулсан бол энэ нь мартамхай болж байгаагийн шалтгаан байж мэдэх юм. Тиймээс өөрийгөө хэрэгтэй, хэрэггүй олон мэдээллээр бөмбөгдөхөө зогсоох нь зүйтэй. 

Сэтгэл хямрал

Хэрэв та ой санамж муудахаас гадна сэтгэлийн хямрал, хайхрамжгүй байдал, бусадтай харилцах хүсэлгүй болох, сэтгэл санааны тогтворгүй байдал, хоол боловсруулах эрхтний асуудал, сэтгэл гутралын бусад шинж тэмдэг өөрт тань илэрч байгааг анзаарсан бол сэтгэл зүйчээс тусламж хүсэх хэрэгтэй.

Муу зуршил

Согтууруулах ундаа уух, тамхи татах нь ой санамж, төвлөрөлд ноцтой асуудал үүсгэдэг. Хэрэв та тогтмол архи уудаг эсвэл никотинд донтох өвчтэй бол танин мэдэхүйн чадвар аажмаар буурч, мартамхай байдал илэрч, зарим тохиолдолд ой санамжаа хэсэгчлэн алддаг.

Найруулагч:ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж:caak
Мэдээ үзсэн:591
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой