”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Хятадын хөгжлийн боломж бусдад ашиг тусаа өгнө

Хятадын хөгжлийн боломж бусдад ашиг тусаа өгөх болно.

Бээжингийн Их сургуулийн Олон улсын харилцааны дээд сургуулийн профессор Жай Күнь саяхан болсон Олон улсын 11 дэх удаагийн симпозиумд оролцох үеэр хэлсэн үгэндээ, Хятад улс хөршүүдтэйгээ боломжоо хуваалцаж, өөртөө болон бусдад үр өгөөжөө өгч, харилцан ашигтай хамтын ажиллагаа өрнүүлж байна гэжээ.

Хятад улс тогтвортой, аюулгүй, хөгжих нь хөрш зэргэлдээ улс орон, бүс нутгийн хөгжлийг ахиулж чадна.

Эдийн засгийн хөгжлийг ахиулахын тулд Хятад улс "шинэ дэд бүтэц"-ийн бүтээн байгуулалт хийж байна. Хөрш орнуудын олонх нь Хятадын "шинэ дэд бүтэц"-ийн бүтээн байгуулалт нь Зүүн Өмнөд Ази, Өмнөд Азид тархана гэж найдаж байна. Тухайлбал, Ерөнхий сайд Ли Кэчян өнгөрсөн онд болсон Лань Цанжян-Меконг мөрний хамтын ажиллагааны удирдагчдын гурав дахь уулзалтын үеэр, хуурай, тэнгисийн худалдааны олон улсын шинэ сувгийг Лань Цанжян-Меконгийн хамтын ажиллагаатай уялдуулж, Хятадын "шинэ дэд бүтэц"-ийн бүтээн байгуулалтыг өргөтгөх боломжтой гэж санал болгосон юм. RCEP ба Хятад-Европын хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурснаар бусад худалдааны гэрээний асуудлыг ахиулах болно. 2021 онд Хятад улс Хятад-Япон-Өмнөд Солонгосын хэлэлцээрийг түргэтгэж, Хятадын олон муж болон Евразийн хамтын ажиллагааг ахиулна.

Хятад улсын ядуурлыг бууруулах, ялангуяа ядуурлыг бууруулах нарийвчилсан туршлагыг хөрш орнуудтайгаа хуваалцах боломжтой. Хятад улс хөрш орнуудтай хамтран ажиллах механизмдаа эмэгтэйчүүдийн хамтын ажиллагааг дэмжиж, эмэгтэйчүүдийн хөгжлийн боломжийг нэмж байна. Олон орны залуучуудын хамтын ажиллагаа өдгөө Хятад, хөрш орнуудын хамтын ажиллагааны хүрээнд эрчимжиж, залуучуудын төрийн бус байгууллагууд, сайн дурын бүлгүүд улам бүр нэмэгдэж, тэд маш их нэр хүндтэй, өвөрмөц байдалтайгаар үйл ажиллагаагаа өрнүүлж байна.

Үүнээс гадна, Хятад улсад Хятадын эргэн тойронд байгаа боломжийн платформ болон механизмтай. 2020 оны эцсээр Хятад улс ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөл, БРИКС-ийн орнуудын удирдагчдын уулзалт, АПЕК-ийн удирдагчдын албан бус уулзалт, Зүүн Азийн хамтын ажиллагааны удирдагчдын уулзалт зэрэг олон талт олон том дипломат арга хэмжээнд оролцов. Хятад улсын баримталж байгаа олон талт үзэл баримтлал нь хөрш орнуудад онцгой байдал, хямралын байдалд илүү их боломж, хөгжлийн боломжийг олгоход чиглэгдсэн юм.

Дүгнэж хэлэхэд 2021 оны хамгийн үнэтэй үг бол боломж юм. Хятад улс өөртөө болон бусдад ашигтай хөрш орнууддаа үр өгөөжтэй байх үзэл баримтлалыг хэрэгжүүлж, цар тахлыг даван гарснаар барахгүй хөрш орнуудынхаа цар тахалтай хийж байгаа тэмцэлд илүү их тусламж хангаж, тэдний эдийн засгаа сэргээж хэвийн амьдралаа батлахад хүч нэмэрлэсэн юм. 

Найруулагч:Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж:cri
Мэдээ үзсэн:250
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой