”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Орчин үеийн Хятадын соёлыг түгээх элч Такэчи

Орчин үеийн Хятадын соёлыг түгээх элч Такэчи

Саяхан Японы кино найруулагч Такэчи Риогийн хийж бүтээсэн "Цар тархлын дараах эрин үе" баримтат кино Хятад, Япон хоёр оронд халуун хариу тусгал гарав. Такэчи өөрийн үзэж харсан зүйлдээ үндэслэж, коронавирусийн эсрэг Хятад улсын тэмцсэн туршлагыг хуваалцаж, Хятад улс цар тахлаас урьдчилан сэргийлэх ажлыг сайтар хийхийн зэрэгцээ эдийн засгийн хөгжлийг түлхэн урагшлуулсан бодит байдлыг дэлхий нийтэд танилцууллаа. Такэчи манай сурвалжлагчид өгсөн ярилцлагадаа, Хятадын тухай бодитой бичлэг хийж танилцуулах төдийгүй орчин үеийн Хятадын соёлыг гадаадын үзэгчдэд түгээх элч болно гэдэгт найдаж байна гэжээ. Одоо та бүхэн мэдээллийн дэлгэрэнгүй агуулгатай танилцана уу.

"Цар тахлын дараах эрин үе" бол “Цар тахалтай тэмцэж буй Нанжингийн тухайн газраас” “Уулзаагүй удлаа, Үхань” киноны дарааТакэчигийн хийж бүтээсэн коронавирусийн эсрэг тэмцэж буй Хятад улсын тухай бас нэгэн шинэ кино уран бүтээл юм. Энэхүү 30 минутын баримтат кино энэ оны эхээр Японы хамгийн нөлөө бүхий Yahoo вэбсайтаар цацагдсаны дараа нийгмийн бүхий л салбарын халуун тусгал хүлээв. Японы сүлжээ ашиглагчид энэ киног үзээд сэтгэл нь хөдөлж, гайхаж байгаагаа илэрхийлэн, Хятадын компаниудыг хүндэлж, Хятадын хөгжлийн ололт амжилтад бахархаж буйгаа илэрхийлэв.

Баримтат киноны зураг авалтын үеэр найруулагч Такэчи Хятадын Сужөү, И Ү, Ханжөү зэрэг олон хотоор аялж, үйлдвэрлэлийн дэг журмыг сэргээж, тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах талаар Хятад улсын туршлага, арга хэмжээг тэмдэглэж явсан байна. Такэчи хэлэхдээ: "Миний хийх гэсэн гол зүйл бол энэ нэг жилийн турших Хятад улсын коронавирустай тэмцэн туршлагыг япончууд эсвэл гадаадынханд хуваалцах гэсэн юм. Хятадын ард түмэн халдвараас урьдчилан сэргийлэх янз бүрийн арга хэмжээг дагаж мөрдөж байж л тахлыг хянах боломжтой. Энэ бол Засгийн газрын төдийгүй ард түмний хамтын хүчин чармайлтаар олсон амжилт юм. "

Эдгээр хотуудаар аялж явахдаа Такэчи хотын гудамжаар зорчиж буй үйлчлэгчгүй автобус, агуулахын барааг нарийн хуваарилж, зөөвөрлөдөг автомат роботууд, их дээд сургуулийн хашаагаар уян хатан үйлчилгээ үзүүлдэг хүнгүй хүргэлтийн машины тухай бичлэг хийж явлаа. Баримтат киноны дөрөвдүгээр бүлэг “ “Халдваргүй” Үхань”-ний хэсэгт Такэчи Үхань хотод дахин зочилж, камераа Леновогийн Үхань дэх үйлдвэр рүү чиглэжээ. 

Энэ үйлдвэр нь нийт 13 мянган ажилтантай, одоогоор нэг ч хүн халдвар аваагүй байна. Өнөөдрийн байдлаар таблетын үйлдвэрлэл нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад бараг хоёр дахинаар нэмэгдсэн байна. Такэчи хэлэхдээ, "Цар тахлын дараах эрин үе" баримтат киног хийж бүтээсэн зорилго гэвэл халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж хянах, ажил үйлдвэрлэлээ даруй сэргээсэн Хятадын туршлагыг гадаадынханд танилцуулахын төлөө юм гэв. 

"Би яагаад энэхүү зүйлийг хийж байна гэвэл өдгөө цар тахлын нөхцөл байдлаас болж хүмүүс Хятад руу ирэх боломжгүй байна. Тиймээс интернетээс мэдээлэл авах шаардлагатай. Харин өрнөдийн орнуудад Хятадын талаар өрөөсгөлөөр мэдээлэх хэвлэл мэдээллийн хэрэгсэл олон байдаг. Тиймээс миний хувьд, Хятадыг сонирхдог гадаадын хүний ​​хувьд энэ нь маш харамсалтай санагддаг юм. "

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чүнь-ин мөн Такэчийг үнэлэн хэлж байсан юм.

“Найруулагч Такэчи Хятадын энэхүү ер бусын үйл явдлуудыг ямар ч өрөөсгөл үзэл бодолгүй, үнэн бодитоор харуулж буйг бид сайшааж байна. Найруулагч Такэчи адил хүмүүс бодит үнэн, үнэнч сэтгэлийг уламжлах нь шаардагдаж байна.”

Эн он бол Хятад улсын “14 дэх таван жилийн төлөвлөгөө”-ний эхний жил юм. Такэчи Хятадын Хөх мөрний эдийн засгийн бүсийн өндөр чанартай хөгжлийн сэдвээр кино хийхээр төлөвлөж байна. “Хөх мөрний тухай киногоор дамжуулж, орчин үеийн Хятадын соёлыг япончууд болон бусад орны хүмүүст танилцуулна. Энэ нь заавал хийх ёстой зүйл юм. ”

Арван жилийн өмнө буюу 2011 онд Такэчи Японы өргөн нэвтрүүлгийн нийгэмлэгийн "Хөх мөрний шастир" баримтат киноны зураг авалтад оролцож байсан юм. Бүтэн 10 жил өнгөрч, энэ жил тэрээр Хөх мөрний эхээс Шанхай хүртэл явж, Хятадын 10 жилийн турших хөгжил өөрчлөлтийг танилцуулахыг зорьж яваа юм. 

 "10 жилийн өмнө би Японд амьдарч байхдаа Хөх мөрний тухай баримтат кино хийж байсан юм. Баримтат кино хийх явцад энэ нутаг маш их таалагдсан болохоор Хятадад амьдрахаар шийдлээ. Дахиад 10 жил өнгөрлөө. Ийнхүү Би Хөх мөрөнд дахин буцаж, 6300 километрийн нутгийн хүн ардын зан заншлын кино хийхийг бодож байна. Хөхнуур Түвдийн өндөрлөгөөс эхлээд, дараа нь Хөхнуур, Юньнань, Сычуань, Чунчин, Хунань, Хубэй, Жянши, Аньхуй, Жяннгсу, Шанхай зэрэг Хөх мөрний эрэг дагуу нутгаар амьдарч буй хүмүүсийн зураг бичилгийг хийнэ. Хятад улсын өнгөрсөн 10 жилийн хугацаанд гарсан өөрчлөлт шинэчлэлийг хүмүүст харуулна".

Такэчи орчин үеийн Хятадын соёлыг гадаадын үзэгчдэд түгээх элч болно гэдэгт найдаж буй бөгөөд энэ нь түүний зорилт мөн гэжээ.

Найруулагч:Х.АРВИНТАЛ
Эх сурвалж:ХЯТАДЫН ОЛОН УЛСЫН РАДИО
Мэдээ үзсэн:183
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой