”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Хятадын сүүдэр жүжгийн үүсэл түүх

Хятадын сүүдэр жүжгийн үүсэл түүх

Биет бус соёлын өв нь уламжлалт ур дарх, зан заншил, ардын дуу урлаг, ардын уран зохиол зэрэг олон талыг хамардаг. Хятад улс нь өөрийн онцлогтой өвөрмөц соёл иргэншлүүдтэй бөгөөд соёл иргэншлээ олон зуун жилийн турш үеийн үед өвлөн уламжилж хөгжүүлсээр ирсэн билээ. Үеэс үед уламжлагдсан оюун ухаан, туршлагын хуримтлалаас гол болох гар урлал, ур ухаан, урлаг болон бүрэлдсээр гадаад дотоодын хүмүүсийн хүртээл болсон төдийгүй мужийн зэрэглэлийн, улсын зэрэглэлийн, дэлхийн зэрэглэлийн биет бус соёлын өвд бүртгүүлсэн байна. Энэ удаад Хятадын уламжлалт сүүдэр жүжигтэй танилцъя.

Хятадын сүүдэр жүжиг нь эртний Тан улсын үеэс үүсэлтэй. Мин гүрний үед цэцэглэн хөгжөөд өнөөг хүртэл уламжлагдан ирсэн түүхтэй. Сүүдэр жүжгийг бүтээх болон тоглох үйл явц хялбар биш нарийн эрэмбэ дараатай. Материалын хувьд үхэр болон загасны шинэ арьсыг сүүдэр үүсгэгч болгодог. Ямар сүүдэр жүжиг тоглохоос  шалтгаалж жүжгийн дүрээ арьсан дээр зурж, сийлэн өнгө оруулна. Улмаар тэгшлэх, будаг оруулах, хэвшүүлэх гэсэн дараалалтай бөгөөд тайз засал, гэрэлтүүлэг зэрэг олон ажлыг гүйцэтгэнэ. Мөн сүүдэр жүжиг хоёр утастай хуур, хэнгэрэг, харанга зэрэг хөгжмийн зэмсгийн тусламжтайгаар өрнөнө.  

2013 онд Хятадын Жяньши муж сүүдэр жүжгийг уламжлан хамгаалах ажлыг албан ёсоор эхлүүлсэн байна. Ингэснээр сүүдэр жүжгийг мужийн зэрэглэлийн биет бус соёлын өвөөр тодруулсан аж. Мужийн засаг захиргаанаас ажлын баг томилон ардын урлаг сонирхогчдоос сүүдэр жүжгийн талаарх баримт материалыг цуглуулж байгаа юм.

Найруулагч:Х.АРВИНТАЛ
Эх сурвалж:Солонго Мэдээллийн Төв
Мэдээ үзсэн:1810
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой